Аялалын маршрут Хөлөнбуйраас эхэлжээ. Хөлөн-буйрын нууцлаг нь үзэсгэлэнт байгалийн гоо сайхан бялхам байдгаараа алдартай. 5 - р сарын 19 - ний өдөр 2024 оны “ 5.19 Хятадын аялал жуулчлалын өдөр”-ийн хуваарь хурал Хөлөн-буйрт боллоо. “Түмэн газрын цайны зам, “Хятад Монгол Орос гурван улсын найрамдал” Хятад Монгол хоёр орны авто машинаар аялах аянын ёслол манай хотод зохион байгуулагдав. Хөлөнбуйрын соёл аялал жуулчлалыг сурталчлагч, тэргүүн дарга болон аялал жуулчлалын итгэлийн үлгэр жишээ нэгжийн нэрсийг нийтэлж, урилгын бичиг болон илэрхийлэлийг гардуулав. Дараа нь Хятад, ОХУ-ын аялал Хайлараас хөдлөв.
“Түмэн газрын цайны зам, гурван улсын найрамдал ” - ын 2024 Хятад-ОХУ-ын бие даана аялах 5 - р сарын 20 - ны өдөр Шинэ Барга баруун хошууны Архашаат боомтоос хөдөлж,Чойбалсан-Улаанбаатар-Улаан-Үд зэрэг газруудаар аялах 10 хоногийн авто машины хувийн аялал эхлэв. Хятадын аялал жуулчлалын өдөр бол Хятадын аялал жуулчлалын хөгжлийн ололт амжилтыг харуулж, аялал жуулчлалын зах зээлийн хөгжил цэцэглэлтийг дэмжих чухал баяр юм. Хөлөн-буйр хотын энэ удаагийн аялал жуулчлалын өдөрлөг “Хөлөн-буйр”-аар зорчсон “Үзэсгэлэнт сайхан умард хил хязгаар”-аар гол сэдэв болгож, бүс нутгийн давуу талаа түшиглэн, бүх Хятадад дөрвөн улирлын аялал жуулчлалын газруудыг идэвхтэйгээр тодруулж, бүх соёлын музей, зах зээлийн гол цогцын аялал жуулчлалын сайн улиралын бэлтгэлийг ахиулж, бүх Хятадын “Үзэсгэлэнт Хөлөн-буйр, тал нутгийн өнгө үзэмж ” - ийг ОХУ,Монгол улсад илүү таниулж, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний гаралт борлуулалтын үр ашгийг дээшлүүлэх юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй