Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс орчуулсан "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүлэлүүд" гэх номын орос хэлний хувилбарыг саяхан Төв хорооны Эмхэтгэл, орчуулгын төв хэвлэлээс хэвлүүлж, дотоод гадаадад түгээсэн байна. "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүлэлүүд" гэх номыг Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс найруулж, 2012 оны 11-р сараас 2023 оны 10-р сар хүртлэх хугацаанд Ши Жиньпин Хятад маягийн шинэчлэлийн талаар өгүүлсэн бүхий л чухал өгүүлэлүүдийг багтаасан байна. Энэхүү номын орос хэлний хувилбар болон өмнө нь хэвлэгдсэн англи, франц хэл дээрх хувилбарууд нь гадаадын уншигчид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн онолын тогтолцоо болон практик шаардлагуудын талаар гүн гүнзгий ойлгох, Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг эв нэгтэй удирдан Хятад маягийн шинэчлэлийн шинэ замд алхан орсныг гүн гүнзгий ойлгох, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгон орчин үеийн шинэ дүр төрхийг толилуулсан талаар гүнзгий ойлгох, олон улсын хамтын нийгэмлэг орчин үеийн шинэчлэлийн замаар гар нийлэн хамтдаа урагшлах, энх тайван хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил цэцэглэлттэй дэлхий ертөнцийн орчин үеийн хөгжлийг хамтаар танин мэдэх зэрэгт асар их ач холбогдолтой гэжээ. Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй