Хятадын 20 дахь удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн яармаг 5-р сарын 23-наас 27-ны хооронд зохион байгуулагдаж, Шэньжэний олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд гол арга хэмжээ болж, үзэсгэлэнгийн 8 танхим ажиллуулах болно хэмээн сурвалжлагч мэдээлэв. Шэньжэнь хотын олон дүүрэгт нийтдээ 52 салбар талбай ажиллуулах юм. Үзэсгэлэнд төрийн байгууллага, соёлын байгууллага болон аж ахуйн нэгж гээд нийтдээ 6015 байгууллага нэгж онлайн болон оффлайн хэлбэрээр оролцох болсон нь өмнөх удаагийнхаас 2419-өөр илүү байна. Үзэсгэлэнд Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харъяа хот болон Хонконг, Макао, Тайванийн бүс бүгд оролцох болно.
Нэмж дурдахад үзэсгэлэнд 60 улс орон болон бүс нутгийн 302 гадаадын компани онлайн болон офлайн байдлаар оролцож, 108 улс орон болон бүс нутгийн 30,000 гаруй гадаадын мэргэжлийн зочид онлайн болон офлайн хэлбэрээр хуралд оролцож, захиалгаа тохиролцоно. Үзэсгэлэнгийн үеэр 120 мянга гаруй соёлын бүтээгдэхүүн болон соёлын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн 4000 гаруй төслийг газар дээр нь дэлгэн үзүүлж, худалдаалах юм. Олон улсын соёлын аж үйлдвэрийн яармагийн онлайн платформ нь үзэсгэлэнгийн танхимын ангиллын дагуу соёлын бүтээгдэхүүн болон төслүүдийг дэлгэх болно.
Одоогоор Хятадын 20 дахь удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн яармагийн бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй