Эхний 4 сард Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний худалдаа 13 их наяд 810 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. Үүнд экспорт 7.81 их наяд юань болж, 4.9 хувиар нэмэгдсэн. Импорт 6 их наяд юань болж, 6.8 хувиар өссөн гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр, 9-нд сэтгүүлч мэдээлэв.
Тайлан гарсан эхний дөрвөн сард Хятадын импорт, экспортын гадаад худалдаа хийдэг компаниудын тоо өмнөх оноос 8.6 хувиар өссөн байна. Үүн дотроо хувийн хэвшлийн компани 10.1 хувь нэмэгдэж, тэдний хийж буй импорт экспортын дүн 10.7 хувиар өссөн нь Хятадын гадаад худалдааны 54.6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 нэгжээр нэмэгдсэн байна.
"Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудтай хийсэн Хятадын импорт экспорт 6.54 их наяд юань болж 6.4 хувиар нэмэгдэн, нийт импорт экспортын нийт үнийн дүнгийн 47.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгжээр өссөн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Гялбаа, Цэнгэл