ШИ ЖИНЬПИН УНГАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАШ ШҮЙОКТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2024 оны 5-р сарын 10 өдөр

Орон нутгийн цагаар 5-р сарын 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Будапешт дахь Ерөнхийлөгчийн ордонд Унгарын ерөнхийлөгч Томаш Шүйоктой хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, Унгар бол Шинэ Хятад улсыг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад Унгар хоёр орон харилцан бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, харилцан ашигтай хамтаар хожих үр дүнд хүрсэн. Мөн тив дамнасан найз нөхөд, найрсаг хамтын ажиллагааны түншүүдээс иж бүрэн стратегийн түншүүд хүртэл тогтвортой, гүнзгий хөгжилд хүрсэн юм. Өдгөө Хятад Унгарын харилцаа түүхийн хамгийн сайхан цаг үедээ байгаа бөгөөд энэ жил Хятад Унгар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хятад улс Унгартай хамтран ажиллаж, Хятад Унгарын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна.
Тэрээр онцлон тэмдэглэхдээ, Хятад Унгарын харилцаа сүүлийн 75 жилд тогтвортой хөгжсөөр ирсэн. Хоёр тал үнэ цэнэтэй туршлагаа нэгтгэж, цаашдын замыг тодорхойлох ёстой. Нэгд, бие биедээ эрх тэгш байхыг хатуу баримталж, улс орныхоо үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнаж, ирээдүй, хувь заяагаа өөрийн гартаа атгах ёстой. Хятад, Унгар хоёр орны мөнхийн найрамдал нь гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй, мөн гуравдагч этгээдээр хязгаарлагдахгүй. Хоёрт, харилцан итгэлцэж, харилцан тусалж, харилцан ойлголцон, бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлнэ. Гуравт, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг тууштай баримталж, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тус тусын хөгжлийн стратегийг нэгтгэхийг ахиулна. Дөрөвт, шударга ёсыг баримталж, түүхийн зөв талд зогсож, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн үйлст идэвхтэй хувь нэмэр оруулахыг хичээнэ.
Унгар улс Хятад маягийн орчин үеийн хөгжлийн хурдны галт тэргэнд суухыг Хятад улс дэмжиж буй бөгөөд Унгартай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, Хятад маягийн орчин үеийн байгуулалт болон Унгарын "Дорно зүгт нээх"-ийг нягт уялдуулан, стратеги, ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглаж, бүх салбарын солилцоог өргөжүүлэхэд бэлэн байна. Унгартай хамт "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалт, Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг зөв чиглэлд ахиулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Унгар улс энэ оны сүүлийн хагаст ЕХ-ны дарга орноор ажиллах боломжийг ашиглан Хятад Европын холбооны харилцааны тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулна гэж найдаж байна.
Томаш Шүйок хэлэхдээ, энэ жил Унгар Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх үндсэн дээр хөгжиж ирсэн. Хоёр улс 2017 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш олон салбарын хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. "Бүс ба Зам" санаачилгыг дэвшүүлсэн Ши Жиньпин даргад баярлалаа, Унгар улс дэд бүтцийн холболт болон бусад салбарын хамтын ажиллагаанаас ихээхэн ашиг хүртэж байна. Унгар Хятад улстай нягт харилцаа холбоо тогтоож, хөгжлийн стратегиа холбож, Унгар-Сербийн төмөр зам зэрэг хамтын ажиллагааны гол төслүүдийг ахиулж, ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийг хүсэж байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 187
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313