Орон нутгийн цагаар тавдугаар сарын 8-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Сербийн ерөнхийлөгч Александар Вучичийн гэргий Тамарагийн урилгаар Белград дахь Сербийн үндэсний музейд зочилжээ.
Хоёр улсын төрийн тэргүүний гэргий нар хамтдаа уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Пэн Лиюань хэлэхдээ, Сербийн Үндэсний музей нь өнө удаан түүхтэй, баялаг цуглуулгатай, олон сонгодог уран зургууд нь сэтгэл хөдөлгөм байна. Музей нь соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, үзүүлэх цонх төдийгүй соёл иргэншлийг сурталчлах ордон юм. Хятад, Серби хоёр орон соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, соёл иргэншлийн яриа хэлэлцээний гүүрийг хамтаар байгуулна гэдэгт найдаж байна.
Хоёр орны төрийн тэргүүний гэргий нар Серб эмэгтэйчүүдийн гар урлал зэрэг уламжлалт ур чадварын үзүүлбэрийг үзэн сонирхож, халуун дотно яриа өрнүүлжээ.
1844 онд байгуулагдсан Сербийн үндэсний музей 400,000 гаруй эд зүйлсийн цуглуулгатай бөгөөд энэ нь Сербийн хамгийн том, хамгийн эртний музей юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Гялбаа, Цэнгэл