ШИ ЖИНЬПИН СЕРБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ВУЧИЧТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

2024 оны 5-р сарын 10 өдөр

Орон нутгийн цагаар 5-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Белград дахь Сербийн ордонд Сербийн ерөнхийлөгч Александр  Вучичтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ эринд Хятад Сербийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулахаа мэдэгдэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Серби бол Хятадын Төв Зүүн Европ дахь анхны иж бүрэн стратегийн түнш юм. Хоёр талын хамтын ажиллагаа нь тус тусын хөгжил, сэргэн мандалд хүчтэй түлхэц болж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хоёр тал "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, шинэ эриний Хятад Сербийн цогц нэгдлийг байгуулж, хоёр орны шинэчлэлийн үйл явцад тус дөхөм үзүүлэх ёстой.
Нэгд, хоёр орны харилцааны стратегийн мөн чанарыг онцолж, хоёр орны харилцааны ерөнхий чиг хандлагыг барих.
Хоёрт, хоёр орны хамтын ажиллагааны прагматик шинж чанарыг баримталж, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээх.
Гуравт, хоёр орны харилцааны шинэлэг шинж чанарыг урагшлуулж, хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээж, шинэлэг хамтын ажиллагааг хоёр орны харилцааны хөгжлийн шинэ цэг болгон хөгжүүлнэ.
Вучич Ши Жиньпин даргад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Хятад бол Сербийн хамгийн үнэнч найз юм. Серби бол жижиг улс боловч Хятад улс Сербийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хүндэтгэж, Сербийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн. Сербийн ард түмэн Хятадад, тэр дундаа Ши Жиньпин даргад талархаж, хүндэлж явдаг, Хятад шиг агуу оронтой нөхөрлөж байгаад чин сэтгэлээсээ бахархаж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа нь Сербийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн тус дөхөм үзүүлж, Сербийн ард түмний амьжиргааны төвшинг дээшлүүлсэн юм. Серби Хятад улстай олон салбар, бүх түвшинд солилцоогоо эрчимжүүлж, дэд бүтэц, шинэ эрчим хүч, инноваци, хиймэл оюун ухаан, хүмүүнлэг зэрэг салбар дахь 

хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд идэвхтэй ахиулж, Унгар-Сербийн төмөр замын Сербийн хэсгийн бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу дуусгаж, Хятадын компаниуд Сербид хөрөнгө оруулахыг сайшааж, олон тооны шууд нислэг ажиллуулахыг хүсэж байна. Мөн Серби-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг боломж болгон, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийг хүсэж байна.
Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар "Хятад Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн ахиулж, шинэ эриний Хятад, Сербийн хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, "Бүс ба Зам"-ыг хамтаар байгуулах, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, электроник Бизнес, дэд бүтэц, эдийн засаг технологи, мэдээлэл харилцаа холбоо, хөдөө аж ахуй, хүнс, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд байлцав.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр,Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 195
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313