Тавдугаар сарын нэгний олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хүрч ирж буйтай холбогдуулан Хятадын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нам төрийн нэрийн өмнөөс бүх Хятадын хөдөлмөрчин ард түмэнд баярын мэнд хүргэж, сайны ерөөл дэвшүүлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, хөдөлмөр цаг эриний гялалзсан амжилтыг бичиглэж, тэмцэл гэгээн саруул ирээдүйг бүтээдэг. Хөдөлмөрчин түмэн уйгагүй зүтгэж, чансаатай хөгжлөөр Хятадын шинэчлэлтийн практикийг ахиулан тэмцэхийг хүсэж байна. Шат бүрийн намын хороо, захиргаа хөдөлмөрчин ард түмний хууль ёсны эрх ашгийг хамгаалан хөгжүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг урамшуулан дэмжих хэрэгтэй гэжээ. Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй