Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн Бээжингийн цагаар 20 цаг 59 минутад, Шэньжөү-18 нисгэгчтэй сансрын хөлөг тээсэн Чанжэн-2F зөөгч пуужинг Жиү Чуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөж, 10 минут орчмын дараа Шэньжөү-18 хөлөг пуужингаас амжилттай салж, төлөвлөсөн тойрог замдаа орлоо. Одоогийн байдлаар сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хөөргөлт бүрэн амжилттай болсон байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа