ХКН-ын Төв хорооны намын түүх, сурвалж бичиг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан "Ши Жиньпиний чадварлаг хүчний тухай өгүүлсэн эшлэл" номыг Төв хорооны сурвалж бичгийн хэвлэлийн газраас хэвлэв.
Аяьяас чадвар нь амжилтад хүргэдэг бол чадварлаг хүчинд түшиглэн салбар тэлдэг. Чадварлаг, ёс суртахуунтай боловсон хүчин төлөвшүүлэх нь улс орны хэтийн хөгжлийн төлөвлөгөө юм. Манай нам боловсон хүчин бэлдэх, эв нэгдэлтэй байлгах, удирдан чиглүүлэх, амжилтад хүргэхэд анхаарч, нийгмийн олон салбарын чадварлаг хүчнийг нам, ард түмний үйл хэрэгт хувь нэмрээ оруулхыг дэмждэг. Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хороо технологи бол нэгдүгээр үйлдвэрлэлийн хүчин, боловсон хүчин нэгдүгээр нөөц баялаг, инновац бол нэгдүгээр хөдөлгөгч хүч гэдгийг бүх талаар баримталж, намаас чадварлаг боловсон хүчин бэлдэх ажлыг эрчимжүүлж, боловсон хүчин хөгжлийг удирдсан стратегийн байр суурийг тогтоож, шинэ эриний боловсон хүчин бэлдэх ажилд түүхэн амжилт гаргаж, түүхэн өөрчлөлт гаргахыг ахиулах хэрэгтэй.
Уг ном нь 7 том сэдвийн хүрээнд 248 хэсэг агуулгыг хамрах бөгөөд 2012 оны 12-р сараас 2024 оны 3-р сар хүртэлх хугацаан дахь Ши Жиньпин даргын итлгэл, хэлсэн үг, зааварчилга, баярын захиа, хариу захидал зэрэг 110 чухал баримтыг оруулсан байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй