Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чуаньжөү хотын Шүньпү тосгоны охид бүсгүйчүүд бүгд үсээ самнаж, улаан туузаар боож, үсээ дүүргэн цэцэг хатгаж гоёлдог.
Үсний хавчуурга цэцэг нь эртний Хятадуудын хэргэлдэг байсан толгойн заслын нэг юм. Энэ заншил нь хоёр гурван мянган жилийн түүхтэй бөгөөд Хятадын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй