ХЯТАДЫН НОГООН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЭХИЙГ ОЛОН ОРОН ХҮСЭЖ БАЙНА

2024 оны 4-р сарын 16 өдөр

Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд Хятадын Хэрэглээний бараа бүтээгдэхүүний 4 дэх экспо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олон улсын зүтгэлтэн нар ХТРТ-ийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглээ эрүүл мэнд, байгаль орчинд илүү ээлтэй бүтээгдэхүүн сонгох хандлагатай болсныг анзаарлаа. Хятадын байгаль орчныг хамгаалах үзэл баримтлал нь олон улсын хамтын ажиллагаа, инновацийг ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.
Цахилгаан хөдөлгүүрт авто машин, лити батерей, нарны зай зэрэг "гурван шинэ төрөл" нь Хятадын гадаад худалдааны шинэ нэрийн хуудас болж байна. Энэ удаагийн хэрэглээний экспогийн зочин орны хувьд Ирландаас Хятадад суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Дерек Ламбе ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад Ирланд ногоон хөгжлийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна гэв.

Их Британи, Хятад хоёр орон ногоон тогтвортой хөгжлийн чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж Их Британиас Хятадад суугаа худалдааны төлөөлөгчийн орлогч Шайх Сохайл хэлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 206
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313