МОД ТАРИХ ТУХАЙ ЧУХАЛ ЗААВАР

2024 оны 4-р сарын 8 өдөр


Урин хавар ирж, түмэн бодис  сэргэж байна. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин нийслэлийн мод тарих хөдөлгөөнд оролцож, цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтыг  чухалчилж, хүн болгон ногоон элч байхыг уриалав. Энэ удаад бид Ши Жиньпин 2013 оноос хойш нийслэлийн олон салбарын мод тарих өдрүүдэд оролцохдоо тэдэнд өгч байсан заавруудаас онцолж байна. 
Мод тарих өдөрт оролцохдоо Ши Жиньпин энэ жил, "Ногоон өнгө нэмэгдэх нь давуу тал ихсэж байгаа хэрэг. Мод тарих нь ирээдүйгээ ургуулж байгаа явдал. Нэг нэгээр нь суулгаж, үеэс үед уламжлах нь бид ногоон гэр бүлээ өргөжүүлж байгаа явдал юм" гэв. 
Өнгөрсөн жил 2023 онд тэрээр, Хятад таримал ойн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд үргэлжлүүлэн тарьсаар байна. Эх дэлхийгээ ногооруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүчин зүтгэл оруулсаар байна гэж онцолж байв.2022 онд Ши Жиньпин, "Ой хөвч нь усан сан, мөнгөн сан, үр тарианы агуулах байсан. Одоо бас “нүүрстөрөгчийн сан” гэж нэмэх ёстой. Ой хөвч, хээр тал нь үндэсний экологийн аюулгүй байдалд суурь, стратегийн чанартай үүрэг гүйцэтгэдэг. Ой хөвч хээр тал хөгжвөл экологи хөгжинө" гэв. 
2021 онд Ши Жиньпин,  ХКН-ын гишүүд боловсон хүчин үлгэрлэж ногоон, бохирдолгүй амьдралын дадлаар эх дэлхийгээ хамгаалж, ард иргэдэд чансаатай амьдралын орчин бүрдүүлэхийн тулд зүтгэх хэрэгтэй гэв.
2020 онд Ши Жиньпин, "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ гэдэг үзэл баримтлал барьж, экологийг хамгаалан сэргээн хөгжүүлж, хот суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ард түмний төлөө мод тарьж, уулс нь цэнхэр, ус нь урсгалтай, агаар нь цэвэр үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулахын төлөө хичээн зүтгэх ёстой" гэв.
2019 онд  Ши Жиньпин, Хятадын үндэстнүүд эртнээс модыг хайрлаж, мод тарьж хамгаалах сайн 

уламжлалтай байсан. Олуулаа түлээ түүвэл гал бадардаг, олуулаа мод таривал ой болдог гэжээ.
2018 онд тэрээр заавар өгөхдөө, "Бид орчноо сайжруулахын зэрэгцээ ард иргэдийг тав тухтай амьдруулж, сайн сайхан орчинд нь уялдуулах ёстой” гэжээ.

2017 онд Ши Жиньпин,  “Ойжуулж ногооруулах нь одоо цагтаа гавьяатай, өнө удаандаа тустай үйлс. Жилээс жилд, үеэс үедээ баримталж, ханцуйгаа шамлан шимтэн ажиллах хэрэгтэй” гэж байв.
2016 онд: “Арван жилийн мод, зуун жилийн хүмүүжил гэдэг. 10, 20 жилийн дараа та нар энэ газраа эргэн ирж суулгасан модны чих нь ямар болохыг хар даа, маш их ач холбогдолтой үйл явдал.” гэж тэрээр хэлсэн юм.

2015 онд: “Ойжуулалт бол тэнгэр цэлмэг, тал нь цэлгэр, ус нь цэнгэг байлгахын чухал арга зам бөгөөд иргэдийн амьжиргаанд хамгаас хүртээмжтэй төсөл юм.” гэж байсан бол 2014 онд: “Нийт иргэдийн ойжуулалтын системийг хэрэгжүүлж, орон нутгийн онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэлтэй мод тарьж, таримал ойг нэмэгдүүлэн, ой хөвчийн талбайг тэлж, чанарыг нь сайжруулан, экологийн чадавхыг нь эрчимжүүлж, ногоон газар болгоныг хамгаалах хэрэгтэй.” гэжээ.
“Ой хөвч бол эх газрын экологийн системийн гол чухал нөөц, хүн төрөлхтний оршин тогтнож, хөгжин цэцэглэхийн экологийн чухал баталгаа юм. Ой хөвч байхгүй бол эх дэлхий, хүн төрөлхтөн ямар байхыг төсөөлөхийн аргагүй.” гэж Ши Жиньпин 2013 онд онцолж байлаа. 


Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 301
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313