Хятадын Төрийн зөвлөлийн гуравдугаар сарын 26-ны хэвлэлийн бага хуралд Худалдааны яамны орлогч сайд Гүө Тинтин Хятадын эдийн засгийн нөхцөлийн талаар мэдээлэл өгчээ.
"Хятадын хэрэглээний зах зээл тогтвортой сэргэж байна. Яг энэ цагт гадаад худалдааг тогтворжуулах бодлогын шинэчилсэн арга хэмжээг боловсруулж байна. Одоогоор Хятадад импорт, экспорт хийдэг 600 гаруй мянган гадаад худалдааны компани байдаг бол 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Тэдний олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж ирсэн" гэж Гүө Тинтин хэлжээ.
Тэрбээр, төвийн эдийн засгийн хуралдаан, засгийн газрын ажлын байршуулалтын дагуу бид гадаад худалдааг тогтворжуулах шинэ бодлогуудыг судалж, энэ оны зорилтоо бүрэн биелүүлэхээр хичээж байна гэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/2024/03/27/ARTIIENzldw6C7ocPT9HQlmW240327.shtml?spm=C40500.P3ySNqWrwP2a.EeSm2cED3SR3.8
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй