Өнөөдөр, гуравдугаар сарын 14-нд Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, үндэсний усны аюулгүй байдлын ахиц дэвшил, үр дүнг танилцуулав.
Усны аж ахуйн яамны Төлөвлөлтийн газрын дарга Жан Шянвэй хэлэхдээ, үндэсний усан сүлжээний тухайд, өмнөдөөс хойд зүгт ус татах төслийн зүүн болон дунд шугамын барилгын ажил дуусаад ашиглалтад оруулснаас хойш, нийт 69.8 тэрбум шоо метр ус татан шилжүүлж, 176 сая хүн ам ашиг шишийг нь шууд хүртлээ. Үүний зэрэгцээ 2022 онд дунд шугамын төслийн барилга байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд холбогдох гол мөрний сав газар, бүс нутгийн эдийн засаг нийгмийн чансаатай хөгжлийг усны аюулгүй байдлаар хангах болно гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/,,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа, Яргуй