Өдөр өдрөөс цаг агаар дулаарч, ӨМӨЗО-ны Хөх хотын Түмэд зүүн хошууны олон шиянь балгас, эл хэлтэс хаврын тариалангийн бэлтгэл ажлаа эрчимтэй эхлүүлж байна. 2024 онд Түмэд зүүн хошуу 95 мянга 400 мү газар тариалангийн талбайг өндөр стандартын дагуу байгуулах ажилтай бөгөөд үүнд газар тэгшлэх, хөрс сайжруулах, усалгаа, ус гадагшлуулах, тариалангийн талбайг хамгаалах, экологийн орчныг хамгаалах, тариалангийн талбайн цахилгаан дамжуулах гэх мэт төслүүд багтдаг.
Эх сурвалж: http://nmg.news.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа
Зураг 1.Газар тариалангийн том оврын газар машин механизмаар газраа тэгшилж байна
2.Тариаланчид тариалангийнхаа машин механизмыг захаас худалдаж авдаг.
3.Хаврын тариалангийн бэлтгэл ажил ойртож, Түмэд зүүн хошууны хөдөө аж ахуйн машин механизмын зах зээлийн хангалт сайн байна.
4.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагчид тариачдад үрийн сортуудыг танилцуулж бий.
5.Үр соёололтын үр дүнг баталхын тулд Түмэд зүүн хошууны холбогдох хэлтсүүд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагчдын худалдаж байх үрийг урьдчилан туршин суулгахыг шаарддаг бөгөөд ингэснээрээ тариачид найдвартай үр худалдан авах боломжтой.