БХАТИХ-ЫН ЖИЛ ТУТМЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024 оны 3-р сарын 6 өдөр

Гуравдугаар сарын 5-ны 9 цагт Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган Бээжин дэх Ардын их хурлын ордонд нээлтээ хийж, Хятадын нутаг нутгаас ирсэн олон үндэстэн, олон салбарын 3000 шахам Бүх Хятадын Ардын төлөөлөгчид чуулганд оролцон, үндсэн хууль, хууль дүрмийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна. 
Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятадын үндэсний хамгийн дээд эрхт байгууллага, сонгуулийн хугацаа нь таван жил, жил тутамд нэг удаа чуулж, үндэсний томоохон бодлого, хууль, боловсон хүчнийг томилох чөлөөлөх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдэл гаргадаг. Хятадын ард түмний үндэсний эрхээ хэрэгжүүлэх хамгийн дээд хэлбэр, Хятадын онцлогтой социализмын ардчилсан улс төрийн чухал илэрхийлэл юм. Энэ жилийн чуулган нь 14 дэх сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хоёр дахь чуулган бөгөөд шинэ засгийн газрын анхны “Засгийн газрын ажлын тайлан”-г хэлэлцэх тул дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Долоо хоног үргэлжлэх уг чуулганаар БХАТИХ-ын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэж, өнгөрсөн оны ажлын үр бүтэмжээ дүгнэн, шинэ нэг жилийн үндэсний хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөх болно. Үүний зэрэгцээ чуулганаар мөн улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн төсвийн тайлан, дээд шүүх, дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.
Хятад улсад жил болгоны гуравдугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулган зохион байгуулдгийг “Хоёр чуулган” гэдэг. Хятадын ардын ардчиллыг бүхий л шатанд хэрэгжүүлдгийн бодит илэрхийлэл, практик юм. “Хоёр чуулган”-аар өнгөрсний амжилтаа дүгнэн хянах төдийгүй иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж, үндэсний хөгжлийн ирээдүйн чиглэлийг тогтоодог юм. Энэ жилийн “Хоёр чуулган”-аас өмнө өндөр чанартай хөгжил, шинэ хөдөлгөх хүч, эдийн засгийн өсөлтийн зорилт зэрэг талаар хүмүүс илүү анхаарал хандуулж байсан юм. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа  

  • Туяа
  • 223
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313