3-р сарын 4-нд эхэлж буй Хятадын “хоёр чуулган” дэлхий дахины анхаарлын төвд орж, дэлхийн хөгжилд оруулах Хятадын хүчин зүтгэлийг тэд хүлээж байна.
Боливийн ерөнхийлөгч Луис Арсе хэлэхдээ, Хятадын “хоёр чуулган”-ыг бид анхааралтай ажиглаж байна, Хятад улс эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт маш их дэвшил олсон. Энэ нь дэлхий нийтэд чухал ач холбогдолтой. Латин Америк, Карибын тэнгисийн орнууд Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэвшилтэт технологи хөгжүүлэн үйлдвэржих хүсэлтэй байна гэв.
Чилийн Конгрессын сенатор Хуан Карлос Бредо хэлэхдээ, Хятадын өнөөдрийн амжилт нь тус орны удирдлага эдийн засгийн хөгжлөө шинжлэх ухаанчаар төлөвлөн хэрэгжүүлсэнд оршиж байна гэж би үздэг. Жишээ нь энэ удаагийн хоёр чуулганаар "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэх гэж байна. Энэ нь дэлхийн хувьд чухал зүйл, ярилцах эдгээр сэдвүүд нь дэлхий нийтийг нөлөөлж, үр өгөөжөө хүртээх болно гэжээ.
Өмнөд Африкийн Форт Гүүд Хоп үндэсний музейн захирал Кевин хэлэхдээ, Хятад улс шинэ хэлбэрийн үйлдвэрийн хүчээ эрчтэй хөгжүүлж, хиймэл оюун ухаан зэрэг салбарт үр дүнтэй ажиллаж байна. Энэ нь Хятадын ард иргэдэд ашиг тусаа хүртээгээд зогсохгүй дэлхийн нийтэд ч энэхүү технологийн шинэчлэлтээс үр ашиг хуваалцах болно гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа