Хөлөнбуйр бол Хятадын зүүн хойд нутаг. Өвөл дунджаар -25 градус хүрч хүйтэрдэг. Ийм хүнд нөхцөлд ч гэсэн задгай усанд сэлэлтийн сайн дурын баг дасгал хийхээ зогсоож байсангүй.
Хөлөнбуйр хотын Хайлар өвлийн усан сэлэлтийн холбоо 1996 онд байгуулагдсан. Хамгийн ахмад гишүүн 79, хамгийн залуу нь 27 настай юм. "Бид үе тэнгийнхнээсээ залуу харагддаг. Энэ бол "судасны гимнастик"-ын ач тус юм" гэж тэд ярьцгааж байлаа.
Хүйтэн усаар хүн биеэ норгож цочрооход бүх биеийн цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимжиж, судас эхлээд агшиж, дотор эрхтэнлүү цус урсгана, улмаар бие махбодийн хүйтэнд тэсвэртэй хариу үйлдлийн үйлчлэлээр биеийн гадаргууруу цус түргэн гүйж эхэлдэг. Тогтмол тэлж, агших нь цусны судасны уян хатан байдлыг нь сайжруулан дасгалжуулдаг тул өвлийн усанд сэлэхийг "судасны гимнастик" гэж нэрлэдэг байна.
Суртын овор, бие галбирын хөгжлөөс харахад 40 гарч яваа мэт харагддаг ч үнэндээ тэр 58 настай, өвлийн усанд сэлэлтээр 25 жил хичээллэж байгаа юм.
Тэрээр 2018 онд Далянь хотод болсон цагдаагийн салбарын өвлийн усан сэлэлтийн олон улсын тэмцээнд Хөлөнбуйраа төлөөлөн оролцож, зургаадугаар байр эзэлж байжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа