ПАНДА-ХЯТАД УЛСЫН ЭРДЭНЭ

2024 оны 2-р сарын 26 өдөр

Панда бол Хятад улсын эрдэнэ бөгөөд дэлхийн ард түмний хайрыг хүлээсэн амьтан юм. 2 дугаар сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Панда хамгаалалтын олон улсын хамтын ажиллагаатай холбогдлуулан асуусан сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа: Хятадын зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг өнөөдөр панда хамгаалалтын олон улсын шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх тухай мэдээлэл гаргав. Панда бол Хятад улсын эрдэнэ бөгөөд дэлхийн улс орнуудын ард түмний хайрыг маш их хүлээсэн юм гэв.
20 дугаар зууны 90-ээд оноос хойш Хятад улс өмнө хойно 20 улс орны 26 байгууллагатай панда хамгаалалтын хамтын ажиллагаа өрнүүлж, панда хамгаалалтын судалгааны хүчин чадлыг үр дүнтэй дээшлүүлж, зэрлэг амьтны нэн ховордсон төрөл зүйлийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дотоод гадаадын ард түмний найрамдлыг ч ахиулсан гэж Мао Нин хэлэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 149
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313