Хятад улс 15 жил тасралтгүй Африкийн хамгийн том худалдааны түнш байсаар байна. Хятад-Африкийн худалдаа 2023 онд 282.1 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна гэж Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны туршилтын бүсийн тусгай хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээллээ.
Өнгөрсөн онд Африкаас импортолсон самар өмнөх оноос 130 хувь, хүнсний ногоо 32 хувь, цэцэг, жимс 7 хувиар нэмэгджээ. Хятадаас механик, цахилгааны бүтээгдэхүүн Африкт голллон экспортлосон байна. Эдгээрэс Хятадын гурван шинэ бүтээгдэхүүний экспорт хурдацтай нэмэгдэв. Цахилгаан автомашины экспорт 291 хувь, литийн батерей 109 хувь, нарны хавтан 57 хувиар өсөж, Африкийн ногоон эрчим хүчний шилжилтэд хүчтэй дэмжлэг болсон байна.
Африк дахь Хятадын шууд хөрөнгө оруулалт 2022 онд 40 тэрбум ам.доллароос давж байсан. Өнгөрсөн онд оруулсан Хятадын шууд хөрөнгө оруулалт өсөх хандлагаа хэвээр хадгалсан байна.
Эх сурвалж: ӨМӨС,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа