ГАДААДЫН 649 САЯ ХҮН ГАЛА ТОГЛОЛТ ҮЗЖЭЭ

2024 оны 2-р сарын 14 өдөр

Хоёрдугаар сарын 9-ний оройн 20 цагт Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолт товлосон ёсоор гадаад, дотоодын үзэгчидтэй золгов. Тоглолт урлаг, технологийг хослуулсан, өнгөрч буй жилийнхээ амжилт ололтыг дүгнэсэн, дуу хуур, инээд баяр цалгисан гайхалтай сайхан боллоо. 
Гала тоглолтыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос сувгууд, 68 хэлний гадаад сурталчилгааны шинэ медиа платформоор Америк, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Өмнөд Африк зэрэг дэлхийн 200 гаруй улсын 2100 гаруй мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан бөгөөд 649 сая хүн үзсэн тухай хариу илэрхийлж, видео нэвтрүүлгийг 210 сая удаа үзсэн байна. CCTV-ийн гадаад дахь нийгмийн платформоор галал тоглолтыг 60.44 сая хүн үзсэн нь өнгөрсөн жилээс 46.77 хувиар өссөн байна. Дэлхийн 49 орны 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр хаврын баярын гала тоглолтыг үзүүлж, Хятадын хаврын баярын өвөрмөц онцлог, Хятадын соёлыг дэлхий дахинтай хуваалцав.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 203
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313