“Толиот бөх” -ийн барилдаанд Сэнгэгарав түрүүлэв

2018 оны 3-р сарын 16 өдөр
 \"\"Хөлөнбуйр хотын биеийн тамирын товчоо, Шинэ барга баруун хошууны Соёл тамир хэвлэл мэдээллийн товчоо, Шинэ барга баруун хошууны Бөхийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Толиот бөх”-ийн барилдаан Алтан эмээлд боллоо. Гуравдугаар сарын энэ барилдаанд идэрчүүдийн багт малжих дөрвөн хошуунаас ШББХ-ны Сэнгэгарав, Содбилэг ШБЗХ-наас Энхжаргал, Охь, Эвэнки хошууны аварга Чандман, аварга Идэр, Хуучин барга хошуунаас Мөрөн, Наргил, Шилийн голын Өлзийбаатар, Сэчинбилэг, Улаанхадын Гэгээрэх, Чинзориг, Мөнхдүүрэн, Монгол улсын начин Анар зэрэг 128 бөх зодоглосон.

\"\"
\"\"Барилдаанд ШББХ-ны бөх Сэнгэгарав түрүүлж, Ар хорчин хошууны Мөнхдүүрэн үзүүрлэж, Эвэнкийн Чандман, ШББХ-ны Содбилэг нар шөвгийн дөрөвт шалгарсан юм.

\"\"
Хөлөнбуйрын өдрийн сониноос ШББХ-ны Баярт, Цэнгэл, Саруул
  • Отгонтуяа
  • 493
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313