2-р сарын 3-ны үдээс өмнө, Хятадын Өвлийн спортын XIV наадмын гал бамбарыг дамжуулах нээлтийн ёслол Хөлөнбуйр хотод зохион байгуулагдав.
Хятадын Өвлийн спортын XIV наадмын гал бамбарыг Хөлөнбуйр хотын 3 хошуу хот тойргуудаар дамжиж, 65 гал бамбар дамжуулагч нар дүрэлзэн ассан гал бамбараа өндөрт өргөн, Манжуур хотын улсын хилийн боомтоос мордож, гүйх, автомашинд суух, морь унах, цасны мотоциклоор Матерушка талбай, Хуучин баргын тал нутаг, Хайлар тойрог зэрэг түүхэн зээл тойрог, соёлын ордон, аялал жуулчлалын баазууд гэх мэтчилэн 64 цэгүүдийг холбон, Хятадын Өвлийн спортын XIV наадмын гол талбайн ордон болох Өвөрмонголын мөсөн гулгуурын спортын төвд хүргэж, гал бамбарыг дамжуулах ажиллагаа амжилттай дуусав.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа