Хоёрдугаар сарын 1-нд Ши Жиньпин дарга Тяньжин хотод ажиллаж, ард түмний амьдралтай танилцав. Шичин бүсийн Любу тосгонд өчигдөр үдээс өмнө очиж, өнгөрсөн зуны үерийн гамшиг, гамшгийн дараах ХАА-н үйлдвэрлэлийн сэргэлтийг газар дээр нь үзэж, гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзав. Үдээс хойш Ши Жиньпин дарга Тяньжиний эртний соёлын гудамжинд очиж, түүх соёлын дурсгалт газрын хамгаалалт ашиглалтыг үзэж, мөн баярын өмнө захаар явж, бараа бүтээгдэхүүн сонирхсон байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа