Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөрөнгө босгох аян өрнүүлж байна

2018 оны 3-р сарын 15 өдөр
 \"\"Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээ “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах-Нийгмийн дэмжлэг” хөрөнгө босгох аяныг эхлүүлээд байна.

Тус аян хөвгүүд, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт мэдээллийн ажиллагаа зохион байгуулах, эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, эрэгтэйчүүдийн кабинет байгуулах суурь судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Аяны хүрээнд уулзалт-ярилцлага зохион байгуулах, санал асуулга авах, цахимаар мэдээлэл түгээх, мэдээлэл сурталчилгаа хийх, хөрөнгө босгох ажиллагааг байгууллага иргэдийн дунд зохион байгуулж, “Алив ярилцъя, эрчүүдээ” хэлэлцүүлэг хийх, хөвгүүдийн дунд чин сэтгэлийн ярилцлага зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа юм. Уг аяныг Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймгийн салбар, иргэний нийгмийн байгууллагын зөвлөл, “Ногоон хөгжил иргэдийн зөвлөл” ТББ зэрэг хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Дорнод аймагт 2017 оны байдлаар 79.5 мянган хүн амьдарч байгаагаас 50.1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг төдийгүй эрэгтэй хүний дундаж нас эмэгтэй хүнээс 8.2 жилээр бага байна. Харин 2016 онд нас барсан хүний 62.5 хувь, хорт хавдрын өвчлөлийн 61.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байв. Иймээс хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар тус аяныг эхлүүлээд байна.
  • Отгонтуяа
  • 501
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313