Луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 10-нд гарна. Цагаан сар дөхөж, олон супермаркет, жижиг зах, үнэт эдлэлийн дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байна. Лууны дүрслэлийн элемент оруулсан, өөрөөр хэлбэл "Луу"-тай улаан баглаа, хос уянга, гоёл чимэглэл зэрэг соёлын бараа сайн зарагдаж, гадныхан бас их сонирхож байна.
Луу жилийн хос уянга, луун хээтэй дээл цамц, луун хэлбэртэй гоёл чимэглэл, луун хүүхэлдэй, гар утасны луун хээтэй гэр зэрэг "Луу"-тай арван бүтээгдэхүүн хамгийн ихээр зарагдлаа гэж Цахим худалдааны платформын тоо баримтад дурджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа