ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСАН "ЦЭРГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН АЖЛЫН ДҮРЭМ"-ИЙГ ГАРГАВ

2024 оны 1-р сарын 24 өдөр

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 2024 оны 3-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх "Цэргийн хууль тогтоомжийн ажлын дүрэм"-ийн шинэчилсэн найруулгад гарын үсэг зурав.Шинэчлэн найруулсан "Дүрэм" нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг баримталж, Ши Жиньпиний цэрэг армийг бэхжүүлэх үзэл санаа, Ши Жиньпиний хууль дээдлэх үзэл санаа, Цэргийн зөвлөлийн даргын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ эриний цэргийн хууль тогтоомжийн практик туршлагыг гүнзгий нэгтгэн дүгнэв. Шинэчилсэн дүрмийн дагуу цэргийн хууль тогтоомжийн ажлын тогтолцоо, механизмыг цогцоор нь, системтэйгээр зохицуулсан нь цэргийн хууль тогтоомжийн ажлыг чанарын өндөр түвшинд ахиулах, цэргийн засаглалыг иж бүрэн бэхжүүлэхэд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шинэчлэн найруулсан дүрэм нь 13 бүлэг, 85 зүйлтэй.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 332
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313