АРВАН ДӨРӨВДҮГЭЭР СПОРТЫН НИЙТИЙН УРАЛДААНЫ ФИНАЛ ЭХЛЭЛЭЭ

2024 оны 1-р сарын 16 өдөр

1- р сарын 13-ны өдөр Арван дөрөвдүгээр хугацааны бүх Хятадын өвлийн улирлын спортын бүх нийтийн уралдаан Хөххотын Дүнь Хэи мөсөн талбайд эхлэв. ӨМ-ын төлөөлөгчдийн баг гарамгай үзүүлэлтээр бүх төрлийн шийдвэрт уралдаанд оролцлоо. 
Уралдаанд тэшүүрийн түргэн тэших 4Х200 метрийн холимог буухай дамжуулах уралдаан, 2000м-ийн холимог хамтын уралдаан, 4Х1500м-ийн эрэгтэйн хээрийн цанын буухай дамжуулах уралдаан,4Х1000м-ийн эмэгтэйн хээрийн цанын буухай дамжуулах уралдаан зэрэг 4төрлөөр уралдав. 4Х1500м-ийн эрэгтэйн хээрийн цанын буухай дамжуулах уралдаанд ӨМ-ын баг тавдугаарт жагсаж, шийдвэрт уралдаанд оролцож,4Х1000м-ийн эмэгтэйн хээрийн цанын буухай дамжуулах уралдаанд ӨМ-ын баг хоёрдугаарт жагсаж, шийдвэрт уралдаанд оролцох эрхээ авч оролцов. Түргэн тэшилтийн 2000м-ийн холимог хамтын уралдаанд ӨМ-ын баг дөрөвт жагсаж, шийдвэрт уралдаанд оролцож, түргэн тэшилтийн 4Х200м-ийн холимог буухай дамжуулах уралдаанд ӨМ-ын баг наймдугаарт жагсаж, шийдвэрт уралдаанд оролцох эрхээ авлаа.
Энэ тэмцээнд ӨМ-оос 20 төлөөлөгчдийг сонгон нийтийн уралдааны бүх төрөлд оролцлоо. Үүнд 8 тамирчин түргэн тэшилтэд, 12 тамирчин хээрийн цанын харайлтын уралдаанд оролцсон. Энэ жил анх удаагаа нийтийн уралдааны төрлүүдийг оролцуулж,бүх Хятадын 21 төлөөлөгчдийн багын бага насны хүүхдүүд болон жар шахсан тамирчид оролцлоо. 
Дүнь Хэи мөсөн талбайн Хөххотын хамгийн хөл хөгжөөн ихтэй газар байралдгаараа онцлог байж, түмэн олноо эрүүл мэнд спортын төрөлд оролцох наадмын арга хэмжээ болж, зохион байгуулж байгаа талаас мөсөн гулгуур хийж, өнгөт  салют сонирхуулан, тэмцээний дараа үнэ төлбөргүй үйлчилгээг хангахаар бэлтгэжээ.

Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа,Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 220
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313