Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг өчигдөр 10-ны өдөр "Хятадын үзэсгэлэн худалдааны хөгжил-2023" тайлан гаргажээ. Тайланд, өнгөрөгч онд Хятад улс эдийн засаг худалдааны 3923 үзэсгэлэн гаргасан нь 2022 оноос 117.1 хувиар, 2019 оноос 8.25 хувиар нэмэгдэж, энэ тоо хэмжээ нь цар тахлын өмнөх үеийг давж, бүх талаар сэргэлээ.
Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн үзэсгэлэн худалдааны газрын дарга У Шэнрүн тайланг дүгнэж танилоцуулга хийжээ. Тэрээр, 2023 он зохион байгуулсан Хятадын үзэсгэлэн худалдааг таван талаар дүгнэж болно. 2023 онд үзэсгэлэн худалдаа бүх талаар сэргэн хөгжиж цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Үзэсгэлэн худалдааны бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүд гадаадад үзэсгэлэн худалдааны ажлаа сэргээж, олон улсын зах зээлд өрсөлдөх болсон. Үндэсний зэрэглэлийн үзэсгэлэн худалдаа бүхэл бүтэн үзэсгэлэн худалдааны салбарыг удирдан дайчлах болсон. Үзэсгэлэнгийн талбайн хэмжээ их нэмэгдсэн гэжээ.
Аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн 2023 онд бусдыгаа тэргүүлжээ. Бээжин, Тяньжин, Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг зэрэг бүс нутагт зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа цар хүрээ ихтэй байж тэргүүлжээ.
Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг 2023 онд гадаадад 78 үзэсгэлэн гаргаж, 2 сая 719.5 хавтгай дөрвөлжин метр талбайд зохион байгуулж, үүнд 194 компани оролцсон нь цар тахлын жил, 2019 оны хэмжээнээс давсан байна.
У Шэнрүн цааш нь хэлэхдээ, 2024 онд Хятадын үзэсгэлэн худалдааг олон улсын жишгээр хөгжүүлнэ. Хятад улс гадаад худалдааны шинэ салбар хөгжүүлж, гадаадад илүү нээлттэй байлгах бодлогоор нэр хүндтэй олон үзэсгэлэн худалдааг гадаадад зохион байгуулна. Мөн түүний зэрэгцээ, олон улсын үзэсгэлэн худалдааны нэртэй компаниудыг Хятадад урьж авчирна. Эдгээр олон талт арга хэмжээний үр дүнд Хятадын үзэсгэлэн худалдаа олон улсын түвшинд хөгжиж , олон улсад улам их нэр нөлөөтэй болно гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа