Синьхуа агентлагийн мэдээ: 1 дүгээр сарын 11-нд, 2025 оны Азийн өвлийн спортын IX наадмын “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр(Dream of Winter, Love among Asia)” уриа, “Ялан давна” хэмээх эмблем, “Биньбинь” болон “Нини” хэмээн нэрлэсэн бэлгэдэл амьтныг албан ёсоор танилцууллаа.
Энэ удаагийн Азийн өвлийн спортын наадмын “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” уриа нь, Азийн өвлийн спортын наадмаар холбоос болгож Ази тивийн олон газрууд гар нийлэн хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг ахиулах зорилтыг илэрхийлжээ. “Ялан давна” хэмээх эмблемийг Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн институтийн баг хамт олон зохион бүтээжээ. Зураг дизайнд нь тэшүүрийн тамирчин чадлаа шавхан төгсгөлийн шугамд хүрэхээр мэрийж байгаа, Харбинь хотын бэлгэдэлт цэцэг Голт бор, Азийн олимпын зөвлөлийн төлөөлөл болсон нарны зураг тэмдэг зэрэг элементийг агуулж, Хятадын соёл, олимпын элементийг нэгтгэн уялдуулж, шинэ эриний Хятад улс спортын хүчирхэг гүрэн болох бүтээн байгуулалтаа түргэтгэж, Ази тивийн мөс цасны спортын хөгжилд шинэ хувь нэмэр оруулах сайн сайхан хүсэл эрмэлзлийг тусган харуулжээ.
Зүүн хойдын бараар сэдэвлэсэн “Биньбинь” болон “Нини” хэмээх бэлгэдэл хоёр амьтны зураг дүрсийг Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн институтийн баг хамт олон урлан бүтээжээ. 2023 оны 9 дүгээр сард Хармөрөн мужийн Зүүн хойдын бар хамгаалах ойн паркт төрсөн өхөөрдөм хоёр бамбарын төрх байдлаас анх санаа авч “Биньбинь” болон “Нини” хоёрын зураг дизайныг гаргажээ. “Биньбинь” болон “Нини” хоёр нь “Харбиньд тавтай морилно уу” гэсэн санааг дам илтгэж байгаа юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа