“БҮС БА ЗАМ”-ЫГ ХАМТРАН БАЙГУУЛАХ АЖИЛЛАГАА ТҮҮХЭН АМЖИЛТАД ХҮРЧЭЭ

2023 оны 12-р сарын 28 өдөр

 

Өнөөдөр, 12-р сарын 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Энэ жил бол дарга Ши Жиньпиний "Бүс ба Зам" санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт үр дүнтэй жил болж байна. Хэвлэлийн төлөөлөгч энэ онд "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэсэн ололт амжилтыг танилцуулна уу? Ирэх арван жилийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд Хятад улс ямар хүлээлттэй байна вэ?
Мао Нин: Энэ онд "Бүс ба Зам"-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой ахицтай байна. Нэгээс арваннэгдүгээр сард Хятадаас "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 17.65 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар, санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 201.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.8 хувиар, гэрээт төслүүдийн эргэлт 784.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар тус тус өссөн байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, 10-р сард зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалт нь тус санаачилгын 10 жилийн ойд зориулсан хамгийн хүндэтгэлтэй арга хэмжээ бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орсныг харуулж байна. Бид “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, талуудтай хамтран “Бүс ба Зам” санаачилгын өндөр чанартай хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад түлхэц үзүүлнэ гэжээ
Эхсурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 257
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313