Өнөөдөр, 12-р сарын 26-ны өглөө Хятадын Коммунист Намын Төв Хороо Ардын их хурлын ордонд нөхөр Мао Зэдуний мэндэлсний 130 жилийн ойд зориулан симпозиум хийж, Хятад улсын дарга Ши Жиньпин чухал илтгэл тавив. Нөхөр Мао Зэдун бол агуу марксист, агуу пролетарийн хувьсгалч, стратегич, онолч, марксизмыг Хятад маягийн болгон хэрэгжүүлсэн агуу үүсгэн байгуулагч, Хятадын социалист шинэчлэлийн агуу их үндэслэгч, орчин үеийн Хятад улсын агуу удирдагч, мөн намын нэгдүгээр үеийн төв удирдлагын нэгдлийн гол цөм, Хятадын ард түмний хувь заяа, улс орны нүүр царайг бүрэн өөрчлөхөд удирдан чиглүүлсэн нэгэн үеийн агуу хүн бөгөөд дэлхийн дарлагдсан үндэстнүүд ба хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсэд чухал хувь нэмэр оруулсан агуу интернационалист юм. Мао Зэдуний үзэл санаа бол манай намын оюун санааны үнэт баялаг бөгөөд бидний үйл ажиллагааг удаан хугацаанд удирдан чиглүүлэх болно. Нөхөр Мао Зэдунийг дурсах хамгийн сайхан зүйл бол түүний эхлүүлсэн ажил үйлсийг үргэлжлүүлэн урагшлуулах явдал юм гэж Ши Жиньпин онцолсон юм.
Симпозиумд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Дин Шюэшян, Ли Ши, Хятад улсын дэд дарга Хань Жэн нар оролцов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи симпозиумыг даргалжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй