Энэ роман бол Мө Яний голлох бүтээлийн нэг. 2012 онд Нобелийн шагнал хүртэхдээ Мө Янь – Нобелийн шагналын хорооны шинжээчид “Амьдрал үхэл намайг ядрааж байна” романыг минь дуустал уншсан учир надад энэ шагналыг олгосон гэж бодож байна. Миний зохиолуудаас хоёрхон зохиол он цагийн шалгуур дааж үлдэж гэмээнэ нэг нь яах аргагүй энэ роман байх болно гэж хэлсэн байдаг. Буддын сүмээр явж байхдаа төрөл арилжих гэдэг ойлголт, төрөл арилжсаны дараах амьдрал, тэр амьдралаас үхэн егүүтээд дараачийн төрөл олж амьдрах, ахин дахин үхэж, ахин дахин шинэ төрөл авч тасралтгүй үргэлжилдэг тухай буддын номлолыг сонсоод энэ зохиолын санаагаа олжээ. Мө Янь энэ санааг 43 жил оюун тархиндаа ширгээж, ширээж явсаар 43 хоногт ноороглож дуусгасан гэнэ. 2006 онд анх хэвлэгдсэн “Амьдрал үхэл намайг ядрааж байна” роман, өдгөө англи, франц, герман хэлээр орчуулагдан гарчээ.Өнгөрсөн 2022 онд ахин гарсан шинэ хэвлэлтийн өмнөтгөлд Мө Янь –Зохиолч бол уран бүтээлээрээ эх хэлээ баяжуулж, дархалж байдаг хүн. Эх хэлнийхээ төлөө би хичнээн нямбайлж чармайдаг гэдгийг минь хүмүүс энэ романаас мэдрээсэй гэж хүсч байна. Энэ романд тариачин ба газар, тэдний салшгүй холбоо, газар шороогоо хайрлах хайр, тэр хайраар дамжуулж өвөрмөц тариачны дүр бүтээсэн юм. Тэдний амьдралын үнэ цэнийг багадаа би ойлгодогүй байжээ. Үүнийхээ төлөө би ичиж байна. Энэ номд миний ухаарал, гэмшил шингэсэн юм гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй