Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2023 оны 10-р сарын 26-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш, "Шэньжөү-17" сансрын нисэгчдийн баг тойрог замд 54 хоног ажиллан амьдарч, зургаан сарын нислэгийн аялалын даалгаварынхаа бараг гураваны нэгийг нь дуусгаж, ойрын хугацаанд буюу боломжтой үедээ бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр байна.
"Шэньжөү-17" сансрын нисэгчдийн багийнхан сансрын станцад суурьшсанаас хойш, "Шэньжөү-16" багийнхантай ээлж халаагаа солих, сансрын станцын платформын засвар үйлчилгээ болон арчилгаа, амьдрал болон эрүүл мэндээ баталгаажуулах, бүхээгээс гадуурх сансрын хувцасыг шалган турших, "Тяньжөү-6" тоног төхөөрөмжийн үзлэг, бүхээгээс гадуурх ажиллагаанд бэлтгэх зэрэг ажлыг урьд хожид гүйцэтгэсэн байна, бас тойрог замд Робот гар ажиллуулах сургалт, яаралтай тусламжийн аврах сургуулилт, эмнэлгийн аврах сургуулилт, бүрэн системийн даралтат ослын сургуулилт зэрэг тойрог зам дээрх сургалтын төслүүдийг хэрэгжүүлж, сансрын шинжлэх ухааны олон төрлийн практик (туршилт) ажлуудыг тогтвортой ахиулж байна.
Одоогийн байдлаар, Шэньжөү-17 сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байж, сансрын станцын цогцолбор тогтвортой ажиллаж, бүхээгээс гадуурх үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох