ТӨВИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АЖЛЫН ХУРАЛ БОЛОВ

2023 оны 12-р сарын 13 өдөр

Төвийн эдийн засгийн ажлын хурал 12 дугаар сарын 11-12-нд Бээжинд хуралдав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал илтгэл тавив.
Ши Жиньпин илтгэлдээ 2023 оны эдийн засгийн ажлыг бүх талаар дүгнэж, өнөөгийн эдийн засгийн чиг хандлагад гүнзгий анализ хийж, 2024 оны эдийн засгийн ажилд системтэй байршуулалт хийв. Ли Чян хурлыг дүгнэн хэлсэн үгэндээ, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын чухал илтгэлийн зориг санаа, ирэх оны эдийн засгийн ажлыг сайтар хийх тухай дурдсан шаардлагыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Ерөнхийд нь авч үзвэл Хятад улсын хөгжилд нүүрлэсэн ашигтай нөхцөл нь ашиггүй хүчин зүйлээс илүү байж, эдийн засаг сэргэн сайжрах, урт хугацаанд сайн байх үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд итгэл зоригоо чангатгах хэрэгтэй гэж хурлаас заажээ.

Хуралд, ирэх онд өндөр чанартай хөгжлийг урагш ахиулахын эргэн тойронд гол талыг товойлгон, зангилаа талыг сайтар атгаж, эдийн засгийн ажлыг нямбай сайтар гүйцэтгэх хэрэгтэй гэж онцлов, тухайлбал:
Нэг, шинжлэх ухаан технологийн инновациар орчин үеийн үйлдвэрлэлийн системийн бүтээн байгуулалтыг удирдан дагуулна.
Хоёр, улсын дотоодын эрэлт хэрэгцээг сайтар өргөжүүлнэ.
Гурав, гол чухал салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.
Дөрөв, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгахыг өргөтгөнө.
Тав, гол чухал салбарын эрсдэлийг үргэлжлүүлэн үр дүнтэй сэргийлэн арилгана.
Зургаа, “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын тухай ажлыг сайтар гүйцэтгэнэ.
Долоо, хот суурингийн уялдаатай хөгжил, бүс нутгуудын зохицолтой хөгжлийг нэмэгдүүлнэ.
Найм, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, ногоон бохир хийн ялгарал багатай хөгжлийг гүнзгий ахиулна.
Ес, иргэдийн амьдралыг сайтар баталгаажуулж сайжруулна гэжээ.
Хурлаар, жилийн сүүлч оны эхээр иргэдийн амьдралын чухал бараануудын нийлүүлэлтийг баталгаажуулан, үнийг тогтвортой байлгаж, хот орж ажил хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсийг цагт нь бүрэн гүйцэд олгохыг баталгаажуулж, амьдрал хүндрэлтэй ард олны үйлдвэрлэл амьдралыг анхааран халамжилж, аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын дүрмийг гүнзгий хэрэгжүүлж, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг сайтар сахин хамгаалах хэрэгтэй хэмээн шаарджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 240
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313