ӨМӨЗО-ны Худалдааны танхимын мэдээгээр, 12-р сарын 8-ны өдрийн 09 цагийн байдлаар, ӨМӨЗО-ны боомтын ачаа тээврийн хэмжээ 2023 онд 100 сая 683 мянган тоннд хүрч, дотоодын хилийн хуурай замын боомтын ачаа тээврийн дээд амжилт тогтоож, анх удаа "100 сая тонн" давсан шинэ өндөрлөгт хүрэв. 2018 онд боомтын ачааны хэмжээ анх 90 сая тонн давж байсан Өвөр Монголын хувьд бас нэгэн түүхэн үсрэлт болж байгаа юм.
ӨМӨЗО хуурай газрын 14 боомттой бөгөөд эдгээр нь Хятад, Монгол хоёр орны тээврийн 90 гаруй хувийг, Хятад, Оросын хуурай замын тээврийн 65 гаруй хувийг нэвтрүүлдэг. Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний транзит тээврийн тоо Хятадын нийт хэмжээний 40 орчим хувийг эзэлж, импортын нүүрсний 14 орчим хувь, бордооны 11 хувь, зэсийн хүдрийн 6 хувийг эдгээр боомтоор дамжуулж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа