Синьхуа агентлагийн мэдээ: Бээжингийн цагаар 12-р сарын 6-ны шөнө, Антарктидын 40-р экспедицид судалгааны үүрэг гүйцэтгэж буй Хятадын "Шюэлүн-2" болон "Тяньхуй" хөлөг онгоц Росс тэнгисийн экспедицийн шинэ станц байгуулах газарт дөхөн очиж, тэнд ажиллах хүмүүсээ хүргэж, мөн тээвэрлэж аваачсан шинэ станц барих 9300 тонн барилгын материалыг буулгаж эхэлжээ. Хятадын Антарктидын 40-р экспедицийн 32 гишүүн саяхан буюу 11-р сарын 21-нд Росс тэнгисийн шинэ станц байгуулах газарт аюулгүй очиж, урьдчилсан бэлтгэл ажлыг эхлүүлээд байсан юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох