Хятадын CRRC Tangshan компанийн үйлдвэрлэсэн метроны галт тэрэг Португалийн Порто хотын төв дэх Триндаде буудлаас өчигдөр, 6-нд хөдөлж, ингэснээр тус компанийн Европт нийлүүлсэн метро албан ёсоор явж эхэллээ.Португалийн Байгаль орчин, цаг уурын асуудал эрхэлсэн сайд Дуарте Кордейро хэлэхдээ, "Метроны шинэ галт тэрэгнүүд явж эхэлснээр иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Порто хотын метроны сүлжээний үр ашгийг сайжруулж байна. Португалийн засгийн газар 74 сая еврогоор 22 шинэ галт тэрэг худалдаж авна гэжээ.
CRRC Tangshan компани 2020 оны эхээр Порто хотын Метро компанид галт тэрэг нийлүүлж, таван жил засвар үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох