ШАНХАЙГ ДЭЛХИЙД НӨЛӨӨТЭЙ СУПЕР ХОТ БОЛГОНО

2023 оны 12-р сарын 6 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин 11 сарын 28-нд Шанхайд очиж, 12-р сарын 2 хүртэл тус хотод ажиллав. Тэрээр Шанхай хотын хөгжлийг олон талаар үнэлжээ. Шанхай хотынхон хөгжлийн шинэ үзэл баримтлалыг цогцоор нь, оновчтой хэрэгжүүлж, чансаатай хөгжилд зорьж, хөгжлийн шинэ төлөв байдал бий болгох хэрэгтэй. Шанхай хотыг дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдаа, далайн тээвэр, шинжлэх ухаан технологийн инновацийн төв болгох ёстой. Ингэхийн тулд шинжлэх ухааны инновацад тулгуурлан өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлогоор хөдөлгөх хүч болгож, үндэсний том стратегитай уялдуулж, дэлхийд нөлөөтэй орчин үеийн супер хот болгох хэрэгтэй гэж зааварчилсан байна.

Ши Жиньпин дарга өмнө нь Шанхайд хотод ажиллаж байв. Шанхайд ажиллаж байхдаа инновацийг хөгжүүлэх талаар заавар чиглэл өгч байлаа. ХКН-ын 18-р их хурлаас хойш тэрээр Шанхайд олон удаа зочилж, очихдоо чухал заавар өгч,  хотын хөгжилд, олон салбарт түлхэц үзүүлсэн юм. 
Тус хот өөрчлөлт шинэчлэлт хийж, инновац хөгжүүлснээр Хөх мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн бүс, түүнчлэн Хятад  улсын эдийн засгийг дайчилж, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэнэ. Шанхай хотынхон Ши Жиньпиний заавар дагуу цаасан дээр буй зураг төслийг бодит ажил болгохоор ажиллаж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжил бүтээж, өөрийн хотоо шинээр байгуулж байна. 

Ши Жиньпин дарга Шанхай хотыг дэлхийн эдийн засаг, банк санхүү, худалдаа, тэнгисийн тээвэр, шинжлэх ухаан технологийн инновацын төв болгон байгуулах талаар нарийвчлан зааварчилсан байна. Үүний тулд дэлхийн түвшний өндөр зэрэглэлийн аж үйлдвэрийн парк байгуулах, банк санхүүгийн салбарыг гадаадад нээлттэй байлгах, далайн тээврийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх, өндөр ур чадвартай олон мэргэжилтэн бэлтгэж ашиглах, гадна дотны нарийн мэргэжлийн хүмүүсийг татах зэрэг бодлогыг чухалчилж байгаа юм. 

Дэлхий дахин зуун жилд тохиогоогүй их хувьсал өөрчлөлт дунд оршиж байна. Энэ хүндрэл, сорилтын өөдөөс Хятад улс урагшилж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэн чансаатай хөгжлөө ахиулж байна. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин саяхан болж өндөрлөсөн импортын зургаа дахь экспо, АПЕК-ийн дээд уулзалтад оролцохдоо Хятад улс дэлхий дахинд хаалгаа илүү томоор дэлгэх дохиог өгсөн. Энэ удаа Шанхайд яг ийм дохиог өгч байна. Шанхай дэлхий нийтийн өмнө хаалгаа томоор дэлгэх ёстой. Ийм учраас Шанхайнхан Ши Жиньпин даргын заавар ёсоор Хятад болоод дэлхийг холбох чухал гүүр болох чухал цаг мөч тулж ирлээ гэж хэлж болох юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/,  Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 277
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313