2 АЛТ, 1 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

2023 оны 12-р сарын 6 өдөр

12-р сарын 1-3-ны өдрүүдэд  2023-2024 спортын улирлын Дундад улс хундагт түргэн тэшүүр тэшилтийн содончуудын холбоот уралдаан \Цаньцүн өртөө\ жич арван дөрөвдүгээр удаагийн бүх улсын Өвлийн улирлын Спортын цуглааны гуравдугаар өртөөний уралдаан Гирин мужийн түргэн тэшүүр тэшилтийн ордонд явагдаж, манай ӨМО-ны тамирчин 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль гардлаа. 
  Тус уралдаанд манай ӨМО-ны 27 тамирчин томилон эрэгтэй, эмэгтэй баг болон залуучуудын багийн 21 бага төрлийн уралдаанд оролцжээ. Үүний дотор Цен Леэ, Чиү Ши И, Иү Жиа Вэй эл багийн эрэгтэй баг нэгдүгээрт орж, Дуан Чиуан Жень эрэгтэй багын 1500м-ын уралдаанд нэгдүгээрт оржээ. Ли Юүн Юүан эмэгтэйгийн 1000м-ийн уралдааны хоёрдугаар байр болон эл багын эмэгтэйн хамтын багын гуравдугаарт оржээ. Чэн Леэ багын эрэгтэйн 1500м-ийн уралдаанд гуравдугаарт орж, Гүнь Ши Пень залуучуудын багын эрэгтэйн 1000м-ийн уралдаанд гуравдугаарт оржээ. Үүнээс гадна манай орны тамирчин бас 1 дөрөвдүгээр байр, 4 тавдугаар байр, 3 зургаадугаар байр, 5 долоодугаар байр, 4 наймдугаар байрт оржээ.

Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 302
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313