“БҮС БА ЗАМ”-Д ҮЗҮҮЛСЭН ӨВӨР МОНГОЛЫН ҮЛГЭР ЖИШЭЭ

2023 оны 12-р сарын 5 өдөр

Хятадын үлгэр жишээ Өөртөө Засах Орон болсоор ирсэн ӨМӨТЗО нь “Бүс ба Зам” санаачлагын хэрэгжилтэд түүхэн чанартай амжилт бүтээл гаргаж “Бүс ба Зам”-ын байгуулалтад үлгэр жишээ үзүүлж, Өвөр Монголын чанар сайтай хөгжлийн бодит гэрч болж байна.
“Бүс ба Зам”-д үзүүлж байгаа ӨМӨТЗО-ын үлгэр жишээг өгүүлэхэд нэн тэргүүнд ӨМӨТЗО-ын хилийн боомтын хөгжил цэцэглэлтээс гардаж ярих хэрэгтэй. Хилийн боомт нь улс орныг гадаад ертөнцтэй холбох гарц, олон улсын ачаа тээвэрлэлтийн зангилаа бөгөөд дотоод, гадаад худалдааг хөгжүүлэх, олон улсын найрсаг солилцоог дэмжих, бүс нутгуудын хоорондын материалын солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
ӨМӨТЗО нь 4000 гаруй км хилийн шугамаар Орос, Монгол улстай хиллэж 360,000 хавтгай дөрвөлжин км хилийн хамгаалалтын бүс нутагтай, гадаад ертөнцөд нээлттэй 20 хилийн боомттой, дотооддоо 8 муж оронтой холбогдсон өвөрмөц газар зүйн давуу талтай. Хятадын хуурай газрын хилийн 19.4 хувь, Хятад-Монгол, Хятад-Оросын хилийн 66.4 хувь, Хятад-Оросын хилийн 23.6 хувийг эзэлдэг. Хятад, Оросын хуурай замын тээврийн 65 хувь, Хятад, Монголын ачаа тээврийн 95 хувь Өвөр монгол бүс нутгийн боомтоор дамжин дэлхийд гардаг болсон байна.
    Өвөрмөц газар зүйн давуу тал нь ӨМӨТЗО “Бүс ба Зам”-ын санаачлагад үлгэр жишээ үзүүлэх тулгын чулуу болж байдаг бол түүхэн дэх “Тал нутгийн торгоны зам”, “Түмэн газрын цайн зам”-ын чухал зангилаа гарц болж байсан нь энэ бүс нутгийн байр суурийг илэрхийлж байдаг. 2013 онд Хятадын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулах санал тавьсан нь энэхүү далай тэнгисийн гарамгүй дотор орны их хуурайн бүс нутгийн дэлхийн тавцанд гарах хөгжилд жигүүр ургуулсан явдал боллоо. Өвөр Монголыг Хятад орны умардад нээлт хийх чухал гүүрэн гарц болгон байгуулж байгаа нь ӨМӨТЗО-д тавьсан стратегийн байр суурь, томоохон үүрэг хариуцлага, мөн дэлхийд гарах алтан боломж олгосон юм.
2023 онд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт эхний 10 жил болж, 10-р сарын 18-ны өдөр “Бүс ба Зам”-ын 3-р хурал Бээжинд боллоо. ӨМӨТЗО нь энэ 10 жилийн хөгжлөөр "Бүс ба Зам" санаачилгын давуу талыг ашиглан улс орныхоо умард зүгт нээх чухал гүүрэн гарцыг байгуулсан төдийгүй “Бүс ба Зам”-ын хэрэгжилтэд үлгэр жишээ болж дэлхийн тавцан дээр “тоглох” болжээ. Дэлхийн тавцанд энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан суралцах, харилцан ашигтай байх торгоны замын гэрэлт сувд болон гэрэлтэж байна.
Энэ 10 хавар намрын хугацаанд ӨМӨТЗО-ын “Анд нөхдийн хүрээлэл” үргэлжлэн өргөжжээ. ӨМӨЗО "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй 150 гаруй оронтой худалдааны солилцоо хийж, энэ оны 08-р сар гэхэд ӨМӨТЗО нь "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй орнуудад хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 800 тэрбум юаниас давжээ. ӨМӨТЗО-ыг умардад нээлт хийх гүүрэн гарц болгон байгуулсан нь Хятадын төрийн бодолгын зөв болох нь бүр ч тод харагдаж байна.
    “Бүс ба Зам”-ыг санаачлан хэрэгжүүлсэн 10 жил бол амжилт бүтээлийн 10 жил юм. 10 жилд энэхүү санаачилга нь онолын төвшнөөс бодитой үйл ажиллагаа болж хөгжсөн юм; төслийн хүрээнээс сугаран гарч жинхэнэ ажил хэрэг болж тэлэн нүдэнд харагдах гарт баригдах асар их амжилт бүтэмжтэй болжээ. ӨМӨТЗО-ын хилийн шугамын давуу тал нь нээлтийн давуу тал болж хөгжил цэцэглэлийн ялалтыг байгуулжээ.
   ӨМӨТЗО-ын “Бүс ба Зам”-д үзүүлсэн сүүлийн 10 жилийн алтан амжилтын ард нөр их хөдөлмөр хүч оюун ухааныг ойлгож мэдрэх зорилгоор 11-р сарын 08-наас 17-ны өдрүүдэд, хилийн боомтуудаар зүүн баруун хоёр зам хуваан өндөр уул, өргөн говь, цаст талыг туулан сурвалжилж билээ.
Ганзага дүүрэн ачаа тээвэртэй галт тэргүүдийн цөрхлөө, ачааны машинуудын шуугин зөрөлдөх хором, хүүхэд шуухдаа дагуулсан зочдын хил өнгөрөх байдал, боомтын ажилтнуудын цог жавхаа, хилийн боомтынхны завгүй байдал хөгжил бадралын эрч хүчийг харуулж, хөл хөдөлгөөн таслагдасан эртний торгоны зам шинэ эрч хүчтэй болсон нь мэдрэгднэ

Хөгжил цэцэглэлийн шинэ байршлыг бүрдүүлжээ
   Дэлхий ертөнц, цаг үейн өөрчлөлтүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй байдлаар өрнөж байна, Хятадын “хүнсний агуулах”, “мах махан бүтээгдэхүүний агуулах”, “сүү саалийн өлгий”, “ноос ноолуурын өлгий” гэгддэг ӨМӨТЗО нь ч “Бүс ба Зам”-аар хөгжил цэцэглэлийн шинэ байршилтай болж байна.
ӨМӨТЗО-ын импорт, экспортын бүтцийн үүднээс авч үзвэл, ӨМӨТЗО-оос "Бүс ба Зам"-д оролцогч орнуудад механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ган бүтээгдэхүүн экспортолсон хэмжээ 51.6 тэрбум юань, 40.6 тэрбум юань, 37.69 тэрбум болж, нийлээд  Өвөр Монголын "Бүс ба Зам"-д оролцогч орнуудад хийсэн нийт экспортын 55.5 хувийг эзэлж байна. Үүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг голчлон ойрхи дорнодын орнууд руу экспортлодог.
11-р сарын 10-ны өдөр хилийн хот Манжуурын хуурай замын боомтын ачаа тээврийн газар Хэбэй мужаас ачиж ирсэн алим жимсүүдийг Орос руу хүргэхээр ачааны машинд савлаж байлаа. “Оросын шинэ жил ойртож, жимс хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэж, худалдан авалт их болдог. Ногоо жимсийг шинэ соргогоор нь хүргэдэг ачааны машин 7 хоногийн дараа Санкт-Петербург зэрэг хотуудад хүрдэг” гэх ажилтны тайлбарлалт нь Хятадын талын хөгжлийн хурд болон технологийн дэвшлийн гэрчилээ болж байлаа.
Ийли групп нь 2014 онд Шинэ Зеландад суурьшсан бөгөөд дэлхийн хамгийн том сүүн бүтээгдэхүүний нэгдсэн бааз болох Ийли Их Далайн тивийн үйлдвэрлэлийн баазыг байгуулав. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ийли нь дэлхийд тасралтгүй өргөжүүлж, өдгөө  2000 гаруй хамтран ажиллах түншүүдтэй болж, 81 үйлдвэрлэлийн бааз байгуулжээ.
Соргог ногоо жимс, сүүний том компани гэх зэрэг. ӨМӨТЗО-ны өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн “Бүс ба Зам”ын чиг хандлагыг ашиглан хилийн чанадад гарч байгаа нь Өвөр Монгол болон "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалттай орнуудын гадаад худалдаанд шинэ онцлох зүйл болов.
ӨМӨТЗО-оос “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 2013 онд 1 тэрбум 180 сая юань байсан бол 2022 онд 5 тэрбум 630 сая юань болж, дөрөв дахин нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 18.9 хувиад хүрчээ. Энэ оны эхний гурван улиралд Өвөр Монгол 4 тэрбум 330 сая юаний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.8 хувиар нэмэгдсэн байна. Өвөр Монголын 5 аж ахуйн нэгжийг өөртөө засах орны гадаад худалдааны иж бүрэн үйлчилгээний аж ахуйн нэгжээр хүлээн зөвшөөрч, 10 компани нь гадаадад өөрсдөө агуулах бүтээн байгуулалт хийсэн. Агуулах нь голчлон газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын материал болон бусад үйлдвэрүүдийг хамарчээ.
Хятад болон гадаад улс орнуудыг холбосон, цаг хугацаа орон зайг хамарсан "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах томоохон санаачилга нь Өвөр Монголыг умрад зүгт нээх чухал гарц болгосон. Улмаар Өвөр Монгол орон энэхүү тэмээн жингийн хонхон дуун тасарсан эртний торгоны замаар дэлхийд гарч эртний торгоны зам сүр жавхлангаа сэргээжээ.
 Өвөр Монгол газар зүйн онцгой байрлалаа ашиглан боомтын бүтээн байгуулалтыг түргэсгэж, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад гүн гүнзгий нэвтэрч, Хятадын умард зүгт нээх хамгийн идэвхтэй цонхыг бий болгон, Өвөр Монголын дэлхийд гарах зам нээгдэв.
Өвөр Монголын эдийн засгийн эрч хүч нэмэгджээ. “Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж бол үйлдвэрлэлийн салбарын гол тулгуур юм. Дэлхийд ашиг тусаа өгөхийн тулд улам олон тоног төхөөрөмж гадаад руу явах ёстой. Цэвэр цахилгаанаар ажилладаг уул уурхайн машинууд нь эрчим хүчнийхээ 90 хувийг хэмнэх боломжтой. Бэй Фан хүнд даацын ачааны машины компани нь дэлхийн зах зээлд үүнийг арилжаанд нэвтрүүлсэн анхны компани юм” 11-р сарын 14-нд Өвөр Монголын Бэй Фан хүнд даацын ачааны машины компаний олон улсын хэлтсийн менежер Дун Гуожүн экспортлох уул уурхайн ачааны машиныг заан хэлж байлаа. Бэй Фан хүнд даацын ачааны машины компаний 28 тонноос 400 тоннын даацтай уул уурхайн иж бүрэн ачааны машин нь Хятад улсын дотоодын зах зээлд уул уурхайн ачааны машины 80 гаруй хувийг эзэлж, дэлхийн зах зээлд түгээмэл болж, дэлхийн 67 улс орон, бүс нутагт өргөжсөн байна...
ӨМӨЗТО “Бүс ба Зам” дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 2012 онд 44 тэрбум 120 сая юань байсан бол 2021 онд 71 тэрбум 730 сая юань болж, 62.6 хувийн өсөлттэй байна.
Өвөр Монголын Баоган болд төмрийн үйлдвэрийн төмөр замын дам нурууны үйлдвэрийн гантөмрийг Хятад-Лаос, Кени Момбаса-Найроби чиглэлийн төмөр замд ашиглаад зогсохгүй Унгар-Сербийн төмөр зам, Монгол Улсын төмөр замд ашигладаг. 2013 онд "Бүс ба Зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш Баоган болд төмрийн үйлдвэрийн групп "Бүс ба Зам" дагуух улс орон, бүс нутагт 13 сая гаруй тонн бүтээгдэхүүн экспортолж, Хятадын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг эзэлж байна. Экспортлогч орнуудын тоо 22-оос 60 болж өргөжсөн бөгөөд АНУ, Канад, Бразил, Индонез, Өмнөд Солонгос зэрэг 15 улс орон, бүс нутагт борлуулж байна.
Өвөр Монголд хөгжил дэвшлийн шинэ боломжтой болов. Холбогдох төслүүд Хятадын умард зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц болох Өвөр Монголын бүтээн байгуулалтад хүчтэй "эрчим хүч" оруулж, хөгжлийн чиг хандлагыг даган, ард түмний амь амьжиргаанд тустай, дэлхий нийтэд тустай бодлого төслүүд нь хүчтэй дэмжлэг шинэ боломж болов.
 "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт" болон"Хилийн гол бүс нутгийг хөгжүүлэх, нээхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө"-ийг бодит нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжүүлэх тухай”... "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад гүн гүнзгий тусгаж, өндөр чанартай бүтээн байгуулалтад тус дөхөм үзүүлэх,нээлттэй байдлын түвшин, стратегийн чиглэл, үндсэн зорилтууд улам бүр тодорхой болж байна.
  Манжуурын төмөр замын боомт нь "Европ, Азийг холбосон эх хуурайн анхны гүүр"-ийн чухал зангилаа юм. Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний "Зүүнтээ нэвтрэх коридор"-ын нэг болох Манжуурын төмөр замын боомт нь хойд зүгт гарах "гүүрэн гарц"-ын хувьд өдөрт дунджаар Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 15.8 орчим галт тэрэгний хөдөлгөөнийг хангаж, замын хөдөлгөөнийг жигдрүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэж, 2013 оны 09-р сард Манжуур өртөөнд Хятад-Европын ачааны галт тэрэг хөдөлснөөс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд Манжуур өртөөгээр дамжин өнгөрөх Хятад-Европ ачааны галт тэрэгний хэмжээ Хятадын нийт ачааны 30 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөрмонголын Улаанцав, Манжуур, Хөххот, Ордос, Эрээнхот, Баяннуур, Улаанхад гэсэн долоон хот Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нээсэн бөгөөд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний бараг тал хувь нь Өвөрмонгол нутгаас ирдэг. Хятад-Европын ачааны галт тэрэг олон орны хамтын хөгжил цэцэглэлтийн замыг зассан хөгжлийн зам болсон.
Хятад улс "Бүс ба Зам" санаачилгыг хэрэгжүүлснээр Цэхээ боомт нь өөрийн гэсэн хөгжлийн орон зайтай болсон.Цэхээ боомтын эдийн засгийн хөгжлийн бүсийн намын хорооны гишүүн, удирдлагын хорооны орлогч дарга Алтанбагана танилцуулахдаа:
- Цэхээ боомт нээгдсэнээс хойших 31 жилийн хугацаанд түр зуурын улирлын чанартай боомтоос улсын хэмжээнд жилийн турш нээлттэй боомт болж хөгжсөн.Одоогийн байдлаар тус боомт нь жилийн турш улсын нэгдүгээр зэрэглэлийн нээлттэй боомт болж, импорт, экспортын нийт хэмжээ 148 сая тонн, худалдааны хэмжээ 54 тэрбум 751 сая юаньд хүрч, 3 сая 4484 сая хүн хил нэвтэрсэн бөгөөд орж гарсан тээврийн хэрэгслийн тоо 3.4484 саяд хүрсэн байна.
Дэлхийтэй холбогдож, шинэ торгоны замыг хамт бүтээн байгуулж, үр ашгийг нь хуваалцаж буй Цэхээ боомтын хөгжлийн орон зай алхам алхмаар өргөжин тэлсээр...
   ӨМӨТЗО нь төрийн бодолгод суурлан "Бүс ба зам"-ын дагуух улс орон, бүс нутагтай бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа нь хөгжлийн шинэ давуу талуудыг бий болгож,хөгжил цэцэгллийн шинэ байршилаа бүрдүүлж,Хятадын умрад хилийн үзэсгэлэнт бүс нутаг болж байна.

Дотоод гадаадынхны нөхөрлөлийн шинэ хуудсыг сөхлөө
Сүүлийн 10 жилд ӨМӨТЗО-ын “зөөлөн хүч” нэмэгдсээр байна. ӨМӨЗТО-ны засгийн газар, Хятадын Боловсролын яам хамтран “Бүс ба зам боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, "Хятадын уламжлалт анагаах ухааныг(Монголын анагаах ухаан) "Бүс ба Зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад" өндөр чанартай нэгтгэх хөгжлийн төлөвлөгөө"-г гаргаж, ӨМӨТЗО нь үндэсний шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 23 төслүүдийг бий болгох ажлыг зохион байгуулсан. "Бүс ба Зам" дагуух улс орны мэргэжилтнүүдийг уян хатан нэвтрүүлэх”, хүмүүсийн солилцооны цар хүрээ улам баяжиж байна.Ийнхүү 2000 гаруй жилийн түүхтэй эртний торгоны зам нь дахин бүс нутгийн хороонд худалдаагаа нээсний улмаас соёл иргэншлийн харилцан суралцах, харилцаа солилцооны шинэ түүхийг бичиж байна.
“Бүс ба зам”-ын санаачилга хэрэгжиснээс ӨМӨТЗО Орос, Монгол Улстай олон түвшний зөвшилцөх, уулзалт хийх механизмаа идэвхтэй сайжруулж, зэргэлдээх бүс нутагтай хамтын ажиллагааны харилцаагаа үр дүнтэй бэхжүүлж иржээ. Өнөөгийн байдлаар ӨМӨТЗО Монголын Говь-Алтай аймаг зэрэг 23 бүс нутаг, ОХУ-ын Байгаль далайн хязгаар зэрэг 10 бүс нутагтай найрсаг харилцаа тогтоод зогсохгүй ОХУ-ын Байгалийн хязгаар,Эрээн хот, Монгол Улсын Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хооронд байнгын уулзалт, зохицуулалтын механизм бий болгожээ. 
Хятад-Монголын төмөр замын суудлын галт тэрэг 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн гаалийн бүрдүүлэлтээ сэргээж, 11-р сарын 17-ны байдлаар 80 хоногийн хугацаанд нийт 52 галт тэрэг зорчиж, 19 улс орон, бүс нутгаас ирсэн 11 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ. Боомтын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай, саадгүй явуулах зорилгоор Эрээн хотын Хилийн Боомтын Орц, Гарцын Бүртгэлийг "Бүс ба Зам" зориулалтын суваг, "Тогтоолын бүрдүүлэлт", "Төвлөрсөн хяналт шалгалт, жуулчны багийн нэвтэрэх" зэрэг гаалийн бүрдүүлэлтийн хялбар арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор "хил дамнасан аврах ногоон суваг"-ыг бий болгож, гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг, хилийн хяналт шалгалтын үйлчилгээ нь боомтын өндөр чанартай хөгжилд хувь нэмэр оруулж бий. Энэ он гарснаас хойш Эрээнхот боомоор 1 сая 265 мянга гаруй зорчигчид аялж,нийт зорчигчдын тоогоор бүс нутгийн бүх боомтуудаас нэгдүгээрт жагссан байна.
Өвөр монгол нь соёл иргэншлийн солилцоонд анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааг дэмжиснээр соёл иргэншлийн шинэ эрч хүч сэргээж,Хятадын умрад хилд дотоод гадаадынхны нөхөрлөлийн шинэ хуудсыг сөхжээ. 
Харилцаа солилцоогоор нөхөрлөлийн хайр сэтгэл гүнзгийрч, хэлэлцээрээр хамтын ажиллагаа бий болдог.Энэ оны 9-р сарын 6-наас 10-ны хооронд Хятад, Монголын 4 дэх удаагийн экспо Хөххотод болж, оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ:Үзэсгэлэнд 35 улс орон, Хятадын дотоодын 27 муж, өөртөө засах орон, хотын 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, үзэсгэлэнгийн үндсэн талбай 92 мянган хавтгай дөрвөлжин метр болж, үзэгчдийн тоо 750 мянга давж, газар дээр нь хийсэн худалдан авалтын гүйлгээний хэмжээ 250 орчим сая юань болжээ. 9-р сарын 6-нд болсон "Умард зүгийг нээх үндэсний эдийн засаг худалдааны яармаг"-ын үеэр Хятад, Монголын аж ахуйн нэгжүүд шинэ материал, химийн бодис, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, эрчим хүч, ногоон байгууламж зэрэг 334 тэрбум 300 сая юанийн гэрээний үнэ бүхий нийт 138 төсөлд гарын үсэг зурав.энэхүү түүхэн амжилт нь Өвөрмонголын “найзын тойрог”өргөжин тэлсний бодит үзүүлэлт юм.
11-р сарын 23-нд ӨМӨТЗО-ны Шилийнгол аймгийн Долоннуур шяний 3000-4000 мү талбай модон суулгацын сууринд ажилчид 1.3-1.5 метр өндөртэй жижиг модүүдыг цаснаас нэг нэгээр нь болгоомжтойгоор ачааны машины тасалгаанд ачина.Эрээн боомтод гацуур, хайлаас болон бусад төрлийн модны суулгац ачсан машинууд хилийн шалгалт хүлээнэ. Эдгээр модны суулгацууд удахгүй боомтын “ногоон суваг”-аар Монгол улсыг зорих аянд гарна...
"Бүс ба зам"-ыг хамтран байгуулж, "умрад зүгт нээх" ажлын хүрээнд Хятад, Монголын цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулагдаж, Хятад, Монгол хоёр улс экологийн соёл иргэншлийг хамтдаа бүтээн байгуулж байна. Долоннуур шяний Чанжин хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК нь дэлхийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэхэд ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд оролцож,ногоон байгууламжийн үлгэр жишээ замыг нээжээ. Жижиг модон суулгац нь Хятад, Монголын экологийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг холбосон төдийгүй Хятад, Монголын ард түмний нөхөрлөлийн гүүр болж байгаа билээ.
2019 оны 4-р сарын 11-нд Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны ардын эмнэлэгт Чаожү нүдний эмнэлгийн эмч нар катаракт өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй хараа сэргээх мэс засал хийлээ. 2019 оны 4-р сарын 9-нөөс 4-р сарын 11-ний хооронд болсон "бүс ба зам”-гэрэлт аялал"-ын үйл ажиллагаа нь Монгол улсад нүдний болор өвчнөөр өвчилсөн 59 өвчтөнд амжилттай тусламж үзүүлжээ.
 11-р сарын 17-ний өглөө, Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар"-ын тогоочийн сургалтад сурч байгаа Монгол Улсын сурагч н.Мөнх-Оргилтой таарч хэдэн хорм ярилцлаа.н.Мөнх-Оргил “Дээд сургуулийн орчин нөхцөл тохь тухтай, багш нар нь нарийн зааж сургадаг. Хятадын “наашаа цаашаа” хуургыг идэх дуртай. Одоо өөрөө хийж чаддаг болсон. Үдээс хойш бид нутаг буцах гэж байна. 14 хоногийн сургалт дуусаж байгаа.Боломж байвал дахин Хятадад сурахаар ирнэ” гэлээ.Энэ удаад “Хятад хэл + мэргэжлийн ур чадвар”-ын 14 хоногийн сургалтад Монгол Улсаас нийт 43 сурагч тус коллежид сурахаар ирсэн байна.2017 оноос Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль нь тогоочийн сургалт явуулж, Монгол Улсын 300 гаруй сурагч хамрагджээ. 2015 онд Монгол Улсын суралцагчдад зориулсан “Сургалтын бааз" байгуулснаас хойш 25 мэргэжлээр Монгол Улсын бүс нутгуудаас 6085 оюутан элсүүлэн богино хугацааны сургалтад хамруулж арвин туршлага, арга барилыг хуримтлуулжээ.Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль Монгол, Орос, Судан, Япон, Герман, Их Британи, Тажикистан зэрэг 10 гаруй орны нийт 779 гадаад оюутан сургасны 90 хувийг “Бүс ба зам” дагуух орнуудын оюутнууд эзэлж байна. Коллеж 2023 онд 70 гадаад оюутан элсүүлсний 36 нь Орос, 34 нь Монгол оюутан байжээ.
Сүүлийн 10 жилд Өвөрмонгол нь “бүс ба зам”-ын улс оронтой ногоон байгууламж, эрүүл мэнд,боловсорл зэрэг нийгэмын бүх салбарт хамтран ажиллж, харилцаа сололцоо байгуулан хамтдаа үр ашиг хүртэж байна.

Эртний торгоны замын шинэ өнгө төрх боллоо
Сүүлийн 10 жилд ӨМӨТЗО-ын "бичил эргэлт" илүү жигд болсон. Өдгөө ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй боомтын тоо 20-д хүрч, Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 300 гаруй,дамжин өнгөрдөг галт тэрэгний тоо 7300 гаруйд хүрчээ. БНХАУ-ын ихэнх боомтууд болон хилийн хуурай замын боомтуудын нийт ачаа тээврийн хамгийн том хэмжээ бүхий бүс нутаг болж,Харилцан холбогдох холболтын дэд бүтэц илүү бүрэн дүүрэн болсон байна.
Дэлхийд үр өгөөжөө өгөх "Бүс ба Зам" санаачилгыг хамтран байгуулах нэг арга нь төслүүдээр дамжуулан улс орон бүрийн дэд бүтцийн түвшинг дээшлүүлэх, хөгжиж буй орнуудын хөгжил дэвшлийг хязгаарлаж буй гацааг арилгах явдал юм. Өвөрмонголын дэлхийд үзүүлж байгаа үлгэр жишээ нь "Хятадын технологийг дэлхийд түлхэж, Хятадын технологийг бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх боломжийг олгодог явадал юм".ӨМӨТЗО энэ арга замаар “бүс ба зам” дагуух улс орон илангууя дэлхийг дулаацуулж байгаа юм.
Амтат Жимс жимсгэнэ импортлох, экспортлох боомт, хүмүүсийн идэвхтэй нэвтрэх боомт, төмөр зам-далайн хосолсон тээврийн гол зангилаа боомт...“Бүс ба зам” санаачилга хэрэгжсэнээс хойшх сүүлийн 10 жилийн хугацаанд хилийн боомтын бүсүүд дэд бүтэц, хот байгуулалт, худалдааны ложистик, газар дээр нь боловсруулалтын хувьд асар их өөрчлөлтөд ороод зогсохгүй, боомтууд нь Өвөр Монгол гадагш гарах зам гүүр, Хятадын умрадад нээлт хийх чухал үүрэг гүйцэтгэж байна.Өвөр монголын бүс нутгийн нээлттэй байдал “Бүс ба Зам”санаачилга-ын бүтээн байгуулалтын хамгийн чухал шууд гэрч, оролцогч, ашиг хүртэгчид болж эртнйи торгоны замын шинэ өнгө төрх болжээ.
Өвөр монголын төмөр замын боомтын сувгийн давуу тал нь галт тэрэгний ашиглалтын баталгааны механизмыг тасралтгүй сайжруулж, боомтын өртөөний тээврийн чадавхийг бэхжүүлэх замаар Хятад-Европын галт тэрэгний "бараа бүтэгдэхүүн"-ийн чадавхийг аажмаар сайжруулж, төмөр замын боомтын сувгийг сүлжээ болгон байгуулсны улмаас Хятад-Европын ачааны галт тэрэгний хөл  хөдөлгөөн 300 гаруй, дамжин өнгөрөх галт тэрэгний тоо тус тус 6100 гаруйд хүрч,Өвөр монгол нь Хятад улсдаа хамгийн олон боомттой, хилийн хуурай замын боомтоор хамгийн их ачаа тээвэрлэсэн бүс нутаг болжээ.
11 сарын 13-ий үдийн өмнө, Шинэ Барга Зүүн хошууны Өвдөг боомтод Монгол Улсын иргэн Оюун нутаг буцаж байгаатай даарч билээ.Оюун: “би сүүлийн жилүүдэд энэ боомтоор гарч орон нь арвин.Боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт улмаас улам сайжирч байна.”
2023 оноос хойш Өвөр Монгол 40 сая юанийн санхүүжилт гаргаж,Өвөр Монголын ухаалаг боомтын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж,Хятадын умар зүгт нээлт хийх чухал гүүрэн гарцын бүтээн байгуулалт, шинэчлэлийг ахиулсан байна. Дээр дурдсан хөрөнгө нь аюулгүй,үр ашигтай, ногоон, ухаалаг орчин үеийн боомтуудыг барихад голлон дэмжлэг үзүүлж байна. Ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийг бий болгохын тулд цэг бүр дээр аялал жуулчлалын хяналтын ухаалаг төхөөрөмжийн тохиргоо, шинэчлэлтийг голчлон дэмжиж,аялал жуулчлалын хяналтын үйлчилгээг оновчтой болгож, зорчигчдын зөвшөөрөл олгох хурдыг сайжруулав.Аялал жуулчлалын хяналтын ухаалаг төхөөрөмжийг интернетэд оруулсны дараа гаалийн бүс дэх эрүүл мэндийн хорио цээрийн ажилтны тоог 1/3-аар бууруулж, зорчигчдын орох, гарах хугацааг 30 гаруй хувиар богиносов.
“Дижитал портууд” нь Хятад-Европын галт тэргэнд “ухаалаг далавч” болов. Сүүлийн 10 жилд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дагаад төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж тасралтгүй шинэчлэгдэж байна.Хятад-Европын галт тэрэгний боомтын буудлууд болон хил дамнасан ложистикийн сувгийн байршлын давуу талыг илүү сайн ашиглахын тулд гааль, хилийн хяналт, бусад хамтарсан хяналт шалгалт, хоорондын тээврийн хэлтэстэй идэвхтэй хамтран ажиллаж, Хятад-Европ чиглэлийн галт тэргийг оруулах "95306 Дижитал Порт" системийн "ухаалаг далавч"-тай болжээ.2020 оны эхээр "95306 дижитал порт" системийг анх Манжуур өртөөнд туршилтаар нэвтрүүлж байсан бол мөн оны долдугаар сард "Дижитал порт" системийг улсын хэмжээнд бүх төмөр замын боомтын өртөөнүүдэд нэвтрүүлсэн. Мэдэгдэл гаргахаас эхлээд гаалийн татвараас гаргах хүртэлх хугацаа хагас өдөр байсныг хамгийн түрүүнд хэдхэн минут болгон богиносгосон.
"Ухаалаг шалган нэвтрүүлэх цэг", "нэг цонх" зэрэг ухаалаг боомтуудыг барьж байгуулахад түшиглэн боомтын олон нийтийн мэдээллийн платформыг сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг бодит цаг хугацаанд хүлээн авах, хяналт шалгалт, тээврийн газар, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан хяналт шалгалтыг хөнгөвчлөх, гаалийн болон хилийн хяналт шалгалтын нэг удаагийн хамтарсан хяналт, хэлтэс хоорондын хяналтыг "нэг цэгийн" хэлбэрээр явуулах үйл ажиллагааг дэмжих, гаалийн бүрдүүлэлтэд цаасгүй мэдүүлгийн хамрах хүрээг өргөжүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг цаашид сайжруулах, гаалийн үйл ажиллагааг бууруулдаг юм.
 Цэхээ боомт дахь "Арав орж зургаа гаргах" нүүрс тээвэрлэх сувгаар 11-р сарын 10-нд Монголоос нүүрс тээвэрлэсэн машинууд хил, гаалиар түргэн шуурхай, эмх цэгцтэй нэвтэрчээ.Ухаалаг шалган нэвтрүүлэх цэгийн хяналт удирдлагын төвд үүрэг гүйцэтгэж байгаа Гаалийн хяналтын 1-р хэсгийн дарга Жан Лэй удирдлагын төвийн олон арван хяналтын дэлгэцийг хянаж, дотуур утсаар ажлын зааварчилгаа гаргаж завгүй ажилласаар байлаа.Жан Лэй:
- Арван жилийн өмнө Эзнээ гаалийн газарт ажиллаж байхад "Дөрөв орж дөрөв гаргах" гарц болон орцоор хүний хүчээр шалгаж, хил нэвтрүүлдэг байсан.Тэр үед гаалийн мэдүүлгийг системд гараар оруулах шаардлагатай бөгөөд гаалийн бүрдүүлэлт, хилээр өнгөрөх үр ашиг маш доор байсан. “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд Цэхээ боомтын ачаа тээврийн сувгийг тасралтгүй шинэчилж, дэд бүтцийг тасралтгүй сайжруулсаар ирсэн.Өнөөдөр болоход "Арав орж, зургаа гаргадаг" ухаалаг систем нь тээврийн хэрэгслүүдэд хэдхэн секундийн дотор гаалийн бүрдүүлэлт хийх боломжийг олгож, импортын нүүрс илүү хурдан бөгөөд үр ашигтай хил өнгөрдөг болсон байна.Ингэснээр Цэхээ боомт нь уламжлалт автомашины тээвэр + AGV жолоочгүй + ухаалаг хүнд даацын машин зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслийг уялдуулсан боом болсон байна.H986 хяналтын систем нь янз бүрийн тээврийн хэлбэрүүдтэй нягт холбоотой байдаг. Үүнд: AGV жолоочгүй ухаалаг систем болон ухаалаг хүнд даацын машин зэрэг тээврийн янз бүрийн хэлбэрүүд хамрагддаг байна.
Цэхээ боомт нь гааль, санхүүгийн үйлчилгээний системийн хоёрдугаар үе шаттай холбогдсон олон улсын худалдааны “нэг цонх” ухаалаг хяналтын цэг бүхий Хятадын анхны авто замын боомт юм.5G ухаалаг хүнд даацын ачааны машины төсөл 2022 оны 1-р сард хэрэгжиж эхэлсэн байна. Одоо энэ боомт нь 5 ухаалаг хүнд даацын ачааны машиныг туршилтаар ажиллуулж байна.2024 оны эцэс гэхэд 40 ухаалаг хүнд даацын машиныг бүгдийг нь ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.AGVжолоочгүй тээврийн хэрэгслүүд Хятадаас Монголд хүрч, дахин Хятад руу буцахад нэг удаад 3.2 км орчим аялж, нийт 40 орчим минут зарцуулагддаг. AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл 23 ширхэгийг туршилтын журмаар ашиглалтад оруулаад байна.Гаалийн бүрдүүлэлт өдөрт 10 цаг, нэг жилд 260 хоног хүчин төгөлдөр үйлчилдэг нөхцөлд төслийн жилийн төлөвлөгөөт тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонн байна. Одоогоор Хятад, Монгол руу өдөрт 100 гаруй удаа аялж, нэг удаад 70 тонн нүүрс тээвэрлэж байна.
ӨМӨТЗО-ны хилийн боомтүүдын төмөр зам, хуурай зам, агаарын тээврийн нягт уялдаатай сүлжээ нь янз бүрийн улс орны бараа бүтээгдэхүүн, хүмүүсийн эргэлтийг дэмжиж, олон мянган жилийн турш үргэлжилсэн эртний торгоны зам хөл хөдөлгөөн их болж, шинэ өнгө төрхтөй болж байна. Арван жилийн аянд “бүс ба зам”-ын худалдаа, ложистик, шинжлэх ухаан технологи, иргэдийн солилцоо гүнзгийрсээр байна.Хятад-Европын галт тэргээр хүмүүс эртний торгоны замын өнөөдрийн хөгжил цэцэглэлтийг харж, ирээдүй, итгэл найдварыг мэдэрч байна.“Бүс ба зам” бодлогын харилцаа холбоо, байгууламжийн холболт, саадгүй худалдаа, санхүүгийн интеграцчлал, иргэд хоорондын харилцааг цаашид ахиулж,солилцоо,хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, илүү өндөр төвшин, илүү өргөн нээлттэй болж, дараагийн алтан 10 жилийн аянаа эхлүүллээ."Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг бичхийг хичээх тухай санал”нь ӨМӨТЗО-ны хөгжилд эрч хүч болж,Хятадын умрад зүгт нээх чухал гүүрийг улам хүчирхэг, эрч хүчтэй болгон, шинэ торгоны замыг бүтээн байгуулж,Өвөр Монголын "мөрөөдлийн орон зай" алхам алхмаар өргөжиж  дэлхийд үр өөгөөжөө өгөх юм.  

Эх сурвалж: http://www.solongonews.mn/,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 374
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313