Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бирол өчигдөр, 4-ний өдөр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ын талуудын 28-р бага хурлын (COP28) дагалдах арга хэмжээнд оролцохдоо, "Хятад улс нар салхины эрчим хүчийг сайтар хөгжүүлж, цэвэр эрчим хүч болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд маш их амжилт гаргаж, цэвэр эрчим хүчний салбарын аварга болсон" гэж хэлжээ. Хятадын Экологи, байгаль орчны яамнаас аравдугаар сард нийтэлсэн "Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах бодлого, үйл ажиллагаа-2023" тайланд дурдсанаар, 2022 оны эцэс гэхэд Хятадын чулуужмал бус эрчим хүчний хэрэглээ 17.5 хувьд хүрч, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1.213 тэрбум киловатт хүрсэн. Энэ оны зургадугаар сарын байдлаар, Хятадын цахилгаан автомашины тоо 16.2 сая болсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлагаас аравдугаар сарын сүүлчээр гаргасан "Дэлхийн эрчим хүчний төлөв байдал-2023" тайланд дурдсанаар, 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний системд томоохон өөрчлөлт орж, дэлхийн цахилгаан эрчим хүчний тал хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох