2023 оны 12-р сарын 1-ний өдрийн оройн 9 цаг 18 минутын үеэр Эргүна хотын олон газарт туйлын туяаны үзэсгэлэнтэй үзэмж харагдлаа. Улаан, ногоон өнгө нь огторгуйг гайхалтай гоёмсог болгож, одод мичид туйлын туяанд гялалзаж, үзэсгэлэнт тэнгэр цасанд хучигдсан эх газартайгаа зүүд зэргэлгээ мэт туйлын романтик сэтгэл догдлууллаа.
Тус удаагийн туйлын туяа Эргүнад анх удаа гарч байгаа юм. Голдуу Эргүна хотын Энх-хад, Монгол шугуй сум, Сэчин, Мориндаваа, Хэешантаов балгас зэрэг газар төвлөрч бараг 10 минут орчим үргэлжлэн туяарав.
Зураглаач Ли Хай Лүнь, Зураглаач Рүнь Зень, Зураглаач Сү Зень Вэй
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох