Өчигдөр, 11 дүгээр сарын 29-нд Хятадын Зам тээврийн яам эхний арван сарын зам тээврийн салбарын гол гол статистик индекс гаргав. Оны эхний арван сард Хятад улсын авто зам, усан замын үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт ноднингийн мөн үеэс 4.1 хувь нэмэгджээ. Энэхүү тайлант хугацаанд Хятадын зам тээврийн эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой, ачаа тээвэрлэлт, боомтоор дамжин өнгөрүүлсэн ачаа нэмэгджээ. Авто зам, усан замын үндсэн хөрөнгөд 2 их наяд 568 тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь ноднингийн мөн үеэс 4.1 хувь нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжрахад хүчтэй хөшүүрэг болжээ.
Ачаа тээвэрлэлтийн хувьд эхний арван сард Хятад улсын авто замаар 33 тэрбум 295 сая 670 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгджээ. Мөн усан тээврээр 7 тэрбум 664 сая 770 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 8.8 хувиар өсчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох