Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлч: ЕХ саяхан ЕХ болон Хятадын удирдагчдын уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?
Ван Вэньбинь хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндхэн байгаа нөхцөлд, Хятадын эдийн засаг тогтвортой, эерэг эрч хүчээ хадгалж байна. Энэ оны эхний гурван улиралд Хятадын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар өссөн. Сүүлийн үед олон улсын байгууллагууд Хятадын эдийн засгийн төсөөллийг өсгөж байна. Хятад улс өндөр чанартай хөгжлийг баримталж, зах зээлд нийцсэн, хууль эрх зүйн болон олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ онд Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн туршлагаас харахад, иж бүрэн стратегийн түншийн харилцааны статусыг баримталснаар Хятад, Европын холбооны харилцаа урагш ахиж, ирээдүй зүг тэмүүлж байна. Инфляцийг бууруулахаас эдийн засгийн сэргэлтийг дэмжих, ногоон дижитал өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс стратегийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, олон талт үзлийг хамгаалахаас дэлхийн сорилтуудад хариу арга хэмжээ авах хүртэл Хятад улс нь ЕХ-ны найдвартай хамтын ажиллагааны түнш байсаар ирсэн. Европын холбоо Хятадын хөгжил, дотоод гадаад бодлогыг бүх талаар, бодитой харж үзэн, Хятадын талаар оновчтой, ажил хэрэгч бодлого баримталж, Хятад, Европын холбооны харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг ахиулж, дэлхий нийтийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох