ЦАСНЫ МОТОЦИКЛИЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨВ

2023 оны 11-р сарын 30 өдөр

Хятадын өвлийн XIV спортын наадмын цасны мотоциклийн тэмцээн өчигдөр /11 сарын 28/ цасны чарганы үндэсний төвд өндөрлөж, сүүлийн хоёр тэмцээний аваргууд тодорчээ. Гириний багийн Хуай Минмин, Бээжингийн багийн тамирчин Ван Шюань эмэгтэйчүүдийн цасны мотоциклийн хоёр хүний төрөлд тэргүүлжээ. Мөн Хэбэйн Ли Чүньжянь, Гирин мужийн Ү Чинзэ, Шаанши мужийн Жү Зылүн, Шаньдун мужийн Вэй Пэн нарын тамирчид цасны мотоциклийн эрэгтэй багийн дөрвөн хүний төрөлд түрүүлж тус тус алтан медаль авлаа. 28 настай чиглүүлэгч Хуай Минмин, тоормосны хянагч Ван Шюань нарын хослол Бээжингийн өвлийн олимпод энэ төрөлдөө 11-р байр эзэлж байсан юм. Энэ удаа тэр хоёр илүү сайн хамтарснаар Ин Чин, Ван Юй нарыг ялж аварга болжээ. Аваргуудын баг 4 минут 5 секунд 91 долл амжилтаар Бээжингийн өвлийн олимпийн наадмын үзүүлэлтээ 2 секунд 35 долл хурдаар ахиулжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 239
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313