Хятад улс өнөөдөр далай дээгүүр нисгэх алсын удирдлагатай нисдэг тэрэгний эхний хоёрыг Шаньдун мужийн Вэйхайд ашиглаж эхэллээ. Ингэснээр далай дээрх замын хөдөлгөөнийг хянах чадвар, мөн хөлөг онгоцны эрсдэл ослын дуудлагыг яаралтай зохицуулах боломж бүрдэж байна.
Ашиглаж эхэлсэн эхний хоёр нисдэг тэргэнд фотоэлектрик аппарат, хөлөг онгоц автоматаар таних систем, яаралтай шидэлт хийх, чиглэлтэй дуу өсгөгч зэрэг төхөөрөмжөөр тоноглосон нь хэт улаан туяа мэдэрч дүрслэл хийх, зайнаас видео бичлэг цаг алдалгүй дамжуулах, авран туслах материалыг яаралтай хүргэх чадвартай юм.
Нисдэг тэрэг 8 дугаар зэрэглэлээс бага хүчтэй салхитай өдөр үүрэг гүйцэтгэх чадвартай бөгөөд далайн орон зайд ашиглахад тохиромжтой Хятадын хамгийн шилдэг алсын удирдлагатай нисдэг тэрэг юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох