“УЯНГА-10” ОЛОН УЛСЫН УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХАЙЛАРТ

2023 оны 11-р сарын 28 өдөр

11-р сарын 22-ны өдөр Хятад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хөлөнбуйрын өдрийн сонины хороо, Хөлөнбуйрын музейн хүрээлэн, ШББХ-ны Намын хорооны Ухуулга сурталчилгааны хэлтэсээс голлон эрхэлж, Хөлөнбуйр хотын Уран бичлэгийн нийгэмлэг, ШББХ-ны Уран бичлэгийн нийгэмлэгээс даачилан эрхлэж, ШББХ-ны Медиа групп, Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Медиа группээс хамтран эрхэлсэн “Уянга-10” Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн Хөлөнбуйрын Түүхийн музейд нээлтийн ажиллагаагаа эхлүүлэв. 
   Үзэсгэлэнгийн хөтөлбөрт 9-р удаагийн “Уянга” Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг гол зохион байгуулсан Монгол улсын Улаанбаатар хотын Урчуудын эвлэлийн төлөөлөгчдөөс үзэсгэлэнд идвэхитэй оролцсон уран бичлэгтэн нарт өргөмжлөл, батламжийг гардуулж, ШББХ-ны Намын хорооны Ухуулга сурталчилгааны хэлтэс, Уран бичлэгийн нийгэмлэг болон “Уянга” Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг анх үүсгэн байгуулагчаас тус удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсан хамт олонд зориулсан талархалын бичиг, дургалын зүйлүүдийг гардуулав. 
  “Уянга” Олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн анхныхаа алхамаас эхлэн арван жилийн хугацаанд Хятад, Орос, Монгол, Франц зэрэг олон улсын болон газар орны уран бичлэгд дур сонирхолтой уран бичлэгтэн нарын нийт хоёр мянга шахам шилдэг уран бичлэгийн бүтээлийг дэлгэж, Хятад, Орос, Монгол гурван улс орны соёл, урлагийн харилцаа солилцоог улам нэг алхам дэвшүүлэх хамтын үйл ажиллагааны нэг болжээ. Хятад, гадаадын соёл иргэншлийн эерэг харилцааг ахиулж, уран бичлэгийн амьд урлагаар сэтгэцийн хувь заяаг хамтын нэг цогц болгож, Хятадын онцлогтой социалист соёлын олон улсын хүмүүнлэгийн халамжийг бүрэн харуулж, соёл урлагаар эв нэгдлийг бэхжүүлж, хамтач ухамсарыг улам нягтруулжээ.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох

  • Туяа
  • 307
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313