Энэ оны эхний арван сард Хятадын төмөр зам давхардсан тоогоор 3.28 тэрбум зорчигч тээвэрлэв. Энэ нь шинэ дээд амжилт болсныг Хятадын Төмөр замын корпорацийн тоо бүртгэл харуулжээ.
Тухайлбал, нэрлэсэн эхний арван сард төмөр замаар давхардсан тоогоор 3.28 тэрбум хүн зорчсон нь 2022 оны мөн үеэс 119 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Зөвхөн 9 дүгээр сард гэхэд нэг хоногт борлуулсан төмөр замын тасалбар, нэг өдөрт тээвэрлэсэн зорчигчдын тоо түүхийн дээд амжилт болж байжээ.
Энэ оны урт амралтаар хүмүүс нутаг орноо зорих, төрөл төрөгсдөө эргэх, аялах, бизнес хийх, оюутан сурагчид ирж буцах олон урсгал давхацсан тул төмөр замаар зорчих эрэлт хэрэгцээ эрс нэмэгджээ. Төмөр замын салбар галт тэрэг тогтвортой ажиллуулах төлөвлөгөөгөө сайжруулж, жуулчдын оргил ачааллын үед тээвэрлэлтийн хангамж үйлчилгээг нэмэгдүүлж сайжруулжээ.
Үүний зэрэгцээ оны эхний арван сард Хятад-Лаосын төмөр замаар 9 сая 60 мянга, Гуандүн-Шэньжэнь-Хонконгийн хурдны төмөр замаар 16 сая 117 мянган жуулчин аялсан нь хил дамнасан аялалд илүү хувь нэмэр оруулжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа